picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 12-р сарын 07, Лхагва гариг, 09:40

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2016 оны 12-р сарын 07

Тендер шалгаруулалтын нэр: Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 2017-002                                   

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос тус төвд 2017онд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000  /тавин мянган/төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ:2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ:Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Шаардлагагүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт Төсөвт өртгийн 1%-тай тэнцэх  төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 01-р сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 01-р сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минут-днээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн дотоодын давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

/ ХӨСҮТ-н захиргааны байрны 2 давхарт эдийн засагчийн өрөө /

Утас: 451185, 99044314. 99992294  Факс: 976-458699

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он