picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 12-р сарын 14, Лхагва гариг, 10:56

ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлал сургалтын 2017 оны элсэлтийн зар

Монголын Талбарын тархвар судлал сургалтын 8 дахь ээлжийнхээ сургалтанд хамрагдах суралцагчдыг сонгон шалгаруулж авна.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалавр болон магистр зэрэгтэй эмч, НЭМ-ийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, тархвар судлаач, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, лабораторийн мэргэжилтэн, малын эмч, мал эмнэлгийн лабораторийн шинжээч
  • Тухайн салбартаа 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Сургалтыг төгссөний дараа тухайн байгууллагад 2-оос багагүй жил ажиллахыг зөвшөөрсөн
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэг, чадвартай
  • Англи хэл, ялангуяа мэргэжлийн англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • 43 хүртэлх настай

Дээрхи шаардлагыг хангасан мэргэжилтнүүд дараах материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтанд оролцоно. Үүнд:

  • Талбарын тархвар судлал сургалтад өргөдөл гаргагчийн маягтийг бүрэн бөглөх]
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
  • Нийгмийн эрүүл мэнд, тархвар судлал болон бусад чиглэлээр төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Ажиллаж буй байгууллагын удирдлагаас сургалтанд хамрагдахыг дэмжсэн албан тодорхойлолт
  • Хийж гүйцэтгэсэн ажил, нийтлүүлсэн бүтээл, материалын жагсаалт, хувийг хавсаргах

Материалыг 2016оны 12 дугаар сарын 30-ны 15.00 цаг хүртэл доорхи шуудангийн хаягаар ирүүлэх эсвэл биеэр сургалтын байранд авчирч өгнө.

2016оны 12 дугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлал сургалтын албаны өрөөнд 10 цагт Талбарын Тархвар Судлал сургалт болон 2017 оны сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл өгөх уулзалт болно.

Шуудангийн хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нам-Ян-Жугийн гудамж
ХӨСҮТ-ийн 2-р байр, Талбарын тархвар судлал сургалтын алба
Facebook: Mongolian Field Epidemiology Training Programme
Утас: 453701 (ажлын өдөр 9.00-15.00 цаг), 99080218, 88389529

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он