picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 20, Даваа гариг, 11:07

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭНД БЭЛТГЭЖ БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн 58 дах удаагийн чуулганаас 2015 оны 5-р сард ОУЭМД-ийг баталж, 2007 оны 7-р сард хүчин төгөлдөр болсон билээ. ОУЭМД-ийн зорилго нь олон улсад халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээнд салбар хоорондын үр дүнтэй арга хэмжээшг шуурхай хэрэгжүүлэх, мэдээллийг цаг тухай бүрт нь дамжуулах үүссэн эрсдэл, үйл явдлыг хянгалтад авахад чиглэгдсэн байдаг. 2011 оноос ХӨСҮТ нь ОУЭМД-ийн үндэсний зохицуулагч байгууллага бөгөөд түүний захирал нь үндэсний зохицуулагчийн  үүргийг гүйцэтгэж ирсэн билээ.  ОУЭМД-ийн хүрээнд ДЭМБ-ын НДББ-ээс жил бүр зохион байгуулагддаг үндэсний зохицуулагчийн харилцаа холбоо, бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааны ''Кристал дасгал сургуулилтад'' 9 дэх жилдээ (2016 онд) амжилттай оролцсон байна.

2015 онд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар ОУЭМД-ийн  чадавхыг хөндлөнгийн үнэлгээний зарчмаар хийх зөвлөмж гаргасны дагуу 2017 оны 5-р сард манай улс энэхүү үнэлгээнд хамрагдах ДЭМБ-ын НДББ-ийн 3 дах орон болж, бэлтгэл ажилдаа ороод байна. Бид 2016 оны 11-р сард өөрсдөө ОУЭМД-ийн чадавхаа үнэлж, 2017 оны 2-р сард НДББ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран дахин үнэлгээ хийж, салбар хоорондын хамтын ажиллагаа, бэлэн байдлын чадавхыг сайжруулах бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он