![]() |
![]() |
![]() |
2017 оны 3-р сарын 21, Мягмар гариг, 14:24 |
Сүрьеэгийн чиглэлээр сүүлийн үед хийгдсэн томоохон арга хэмжээнүүд “Монгол улс дахь сүрьеэгийн тархалтын анхны судалгаа”-ны тайланг хүлээлгэж өгөх арга хэмжээг Туушин зочид буудалд зохион байгуулж, ЭМЯ, ДЭМБ, ГС, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамарсан 70 гаруй эмч мэргэжилтэн оролцов.
ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн хамтран зохион байгуулсан “Сүрьеэгүй ирээдүйн төлөө” хэвлэлийн бага хуралд хамтран оролцож, холбогдох мэдээлэл, хэвлэлийн мэдээ, бусад мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажилласан.
“Эмэнд тэсвэржилтын тандалт судалгаа-III”-ны хүрээнд Мобайл семинарыг Японы сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж, нийт 30 оролцогч оролцов.
Азийн сүрьеэгийн геномын (GReAT) судалгаанд оролцохоор Японы эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж 2 тал гарын үсэг зурав.
ДЭМБ-ын хүүхдийн сүрьеэгийн зөвлөх Грахам Стефен Мишиел нь ХӨСҮТ-ийн СТСА-нд батлагдсан төлөвлөгөөний дагуу 2017 оны 2 сарын 20-24-ний өдрүүдэд ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан.
ХӨСҮТ, СК, СТСА, дүүргийн сүрьеэгийн 40 гаруй эмч нарт “Хүүхдийн сүрьеэ” чиглэлээр 2 цагийн сонирхолтой хичээл заасан. |
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он