picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 15, Даваа гариг, 14:30

1000 цагаан нөмрөгтөн чуулганы бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулагдаж буй ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ЭМЯ-д боллоо.

1000 цагаан нөмрөгтөн чуулганы бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулагдаж буй ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ЭМЯ-д боллоо. Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, эмчилгээ тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаанд төр, иргэний нийгмийн хамтын оролцоог өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм. Манай улс ХДХВ-ын тархалт багатай орны тоонд багтдаг хэдий ч, сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна. Бид үүнийг бууруулах үүднээс Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогодоо тодорхой заалт оруулж, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг батлууллаа. ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд жилд дунджаар 5 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг бөгөөд 56,6 хувийг улсын төсвөөс, 40,8 хувийг олон улсын байгууллагуудаас, 2,6 хувийг хувийн салбарын санхүүжилтээр шийдвэрлэж байна хэмээн онцоллоо.

Манай улсын нийт БЗДХ-ын өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. Чуулганд олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцож тодорхой сэдвүүдээр илтгэж сонсч хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулганаас төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтэд хандаж Зөвлөмж гаргалаа. 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он