picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 7-р сарын 28, Баасан гариг, 15:42

alt

ЭМНЭЛЭГИЙН АЖИЛТНУУДАД С ВИРУСИЙН  ЭМ БЭЛЭГЛЭВ.

Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий Элэг бүтэн Монгол€ үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. 

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, В, С вирусын халдвараас сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх, уг вирусын халдварыг илрүүлэх илрүүлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн хамт олны хичээл зүтгэлийг үнэлж Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Эм Импекс концерноос С вирусийн My Hep My Dekla эмийн 3 хүн тунг эмнэлэгийн ажилтнуудын эмчилгээнд зориулж бэлэглэлээ.

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он