picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 9-р сарын 06, Лхагва гариг, 16:46

СҮРЬЕЭГИЙН МЭС ЗАСЛЫН БАГИЙГ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

alt

Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн төлөөлөгчид 2017 оны есдүгээр сарын 5-ны өдөр ХӨСҮТ-д зочиллоо. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгүүд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран 2016 оноос Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа төслийг хэрэгжүүлж эхэлсэнбилээ. Энэ удаа Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй ирж уг төслийн 2 дахь шатыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Монгол Улсад хийгдсэн Хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгааны үр дүнгээс үзэхэд манай улсын хүн амын дундах уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн тохиолдлоос 3 дахин өндөр гарсан. жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүрьеэ нь Монголд бүртгэгдэж буй халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байна.

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа€ төслийг үйл ажиллагаа нь Нийслэлийн Чингэлтэй болон Баянзүрх дүүрэг, их сургуулийн оюутнуудын дунд сүрьеэ өвчнийг илрүүлэх, оношлох чиглэлээр явуулын үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй, зорилтот хүн амын амьдарч, суралцаж буй газарт нь очиж хийж байгаа юм.Энэ төсөл хэрэгжсэн жил гаруй хугацаанд Чингэлтэй дүүргийн 13000 гаруй иргэн, их сургуулийн 3000 гаруй оюутныг сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулан уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн 110 тохиолдол, үүнээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 10 тохиолдлыг илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулсан байна. Энэ нь манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр болж байна. Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг дүгнэн, үр дүнтэй байна гэж талууд үзэж байгаа учраас 2020 оныг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр санхүүжүүлэгч байгууллагууд шийдвэрлэж, гэрээнд гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр болсон билээ.

Ийнхүү цаашид төслийн үйл ажиллагааг 2020 оныг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээр энэ оны дунд үеэс эхлэн нуруу нугасны сүрьеэгийн чиглэлээр төслийн үйл ажиллагааг өргөжүүлэн, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын багийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх, шинэ технологи эзэмшүүлэх, мэс заслын тоног төхөөрөмжийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэх, манай улсын сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөрт ихээхэн тус дэм болохын зэрэгцээ, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн төлөөлөгчдийг ХӨСҮТ-ийн Халдварт өвчин судлалын тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Б.Цацралт-Од, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг нар хүлээн авч уулзаж ХӨСҮТ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа€ төслийн эхний шатны хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн төлөөлөгчид ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Сүрьеэгийн клиник, Мэс заслын тасгуудаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он