picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 9-р сарын 21, Пүрэв гариг, 14:40

Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний зааврыг хэрэгжүүлэх мэргэжил арга зүйн сургалтыг 2017 оны 09 сарын 21-ний өдөр зохион явууллаа.

Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний зааврыг хэрэгжүүлэх мэргэжил арга зүйн сургалтыг 2017 оны есдүгээр сарын 21-ний өдөр зохион явууллаа. Сургалтад нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн нэгдлийн халдварт өвчин, сүрьеэгийн тусламж үйлчилгээ хариуцсан эмч, мэргэжилтнүүд оролцож, Эрүүл мэндийн сайдын 2017 оны наймдугаар сарын 3-ны өдрийн Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай А/306 тоот тушаалтай танилцаж, уг тушаалаар батлагдсан Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний зааварын тухай дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, уг зааврыг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө авцгаалаа.

Манай улсад нөхөн үржихүйн болон идэр залуу, хөдөлмөрийн бүтээмжит насны залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл, нас баралт өндөр байхын зэрэгцээ сүүлийн жилүүдэд эмэнд дасалтай сүрьеэ нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал боллоо. Энэ нь улс орны хөгжил, хувь хүний эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх хэмжээнд нийгэм хүрч болзошгүй байна.

Иймд энэ оны эхээр Засгийн газраас батласан Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны наймдугаар сарын 3-ны өдөр гаргасан Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай А/306 тоот тушаал нь ихээхэн ач холбогдолтой юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан дээр дурдсан журмыг хэрэгжүүлснээр сүрьеэгийн халдварыг Тогтвортой хөгжлийн зорилтын хэмжээнд хүртэл бууруулах нөхцөл бүрдэнэ эмч, мэрэгжилтнүүд үзэж байна. 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он