picma.ru | 1joomla.ru
"Бид нэг агаартай" сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Enkhbaatar   
2017 оны 11-р сарын 13, Даваа гариг, 10:09

alt

Төв орон нутгийн сэтгүүлчдэд сүрьеэгийн тухай мэдлэг олгох, тэднээр дамжуулан иргэд олон нийтэд сүрьеэгийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх мэдээлэл түгээх зорилгоор "Бид нэг агаартай" сэдэвт сургалтыг ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Кемпински зочид буудалд хийлээ.

Сургалтын нээлтэд ДЭМБ-ын мэргэжилтэн Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Б.Энхмандах нар оролцож үг хэллээ.

Сургалтад Улаанбаатар хотоос гадна Төв, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дархан-Уул, Орхон аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Сургалтын явцад Монгол улсад 2014-2015 онд хийж 2017 үр дүнг нь эцэслэн гаргасан анхны сүрьегийн тархалтын судалгааг танилцуулж сүрьеэ өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын тухай иргэдийн мэдлэг, мэдээлэллийг сайжруулахад хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах нь чухал байгааг онцоллоо.

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он