picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 11-р сарын 14, Мягмар гариг, 15:08

Канадын элчин сайдын яамны санхүүжилтээр ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын "Улаан тууз" эмнэлгийн үзлэгийн өрөөнүүдийг засаж, тохижууллаа.

 Канад улсын элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын "Улаан тууз" эмнэлгийн үзлэгийн болон зөвлөгөө өгөх  өрөөнүүдийн засвар, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тус төслийн үр дүнд иргэдэд ээлтэй, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдээд байгаа юм.

 Төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн үзлэгийн кабинет, бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн кабинет, ХДХВ, ДОХ-той үйлчүүлэгчдэд үйлчилдэг нийт 6 өрөө, 2 ариун цэврийн өрөөнд иж бүрэн дотоод засал хийгдэн, шаардлагатай боловч дутагдалтай байсан тоног төхөөрөмж болон тавилганы ханган нийлүүлэлт хийгдсэний үр дүнд дээрх өрөөнүүдээр үйлчлүүлэхэд цэвэрхэн, ая тухтай, тохитой орчин бүрдэж, энэ нь “Улаан тууз” эмнэлгийн үйлчилгээний чанарт эерэг үр нөлөөтэй ажил болжээ. Засвар, тохижилтын ажлын үр дүнд “Улаан тууз” эмнэлгийн үйлчлүүлэгчид БЗДХ-ын тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын бус цагаар авах боломж нээгдэх юм байна.

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он