picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 11-р сарын 15, Лхагва гариг, 12:00

Улирлын томуугийн дараагийн ээлжийн вакциныг хүлээн авлаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу ээлжит 100.000 хүн тун улирлын томуугийн вакциныг өнөөдөр хүлээн авлаа. Эдгээр вакцинаар улсын хэмжээний эмч, эмнэлгийн ажилчид, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч ажилтнууд зэрэг зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах юм. Дашрамд дурдахад өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 41215 эрсдэлт бүлгийн хүн, 5704 жирэмсэн эх, 18869 цэцэрлэгийн хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 17610, нийт 85489 хүн хамрагдсан байна.

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он