picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 12-р сарын 01, Баасан гариг, 10:26

БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний анхдугаар хуралд илтгэл хүлээн авах тухай

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр хэрэгжиж буй үйл ажиллагааг сурталчлах, тэдгээрийн үр дүнг түгээх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллийг ашиглах нь чухал юм. Тиймээс дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрийн үйл ажиллагааны хүрээнд ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны алба, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг санаачлан БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулсан эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг зохионявуулахаар зорьж байна.

Эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг  2017 оны 12 сарын 8-ны өдөр Континентал зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөж байна. Хуралд хэлэлцүүлсэн бүх илтгэлүүд Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн 2018 оны №1 дугаарт нийтлэгдэх ба шилдэг 2 илтгэлийг шалгаруулан урамшуулж, тус сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлэгдэх юм.

Хуралдаанд хэлэлцүүлэх илтгэлийн  хураангуйг 2017 оны 12 сарын 4-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. 

Илтгэлийн хураангуй бичих зааврыг хавсаргав.

 

Хурал зохион байгуулах комисс

Илтгэлийн хураангуй бичих заавар

  1. Бичгийн хэл: Монгол ба англи (ижил бүтэцтэй байна)
  2. Бичгийн хэлбэр:илтгэлийн хураангуйг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр баруунаас 2.0 см, зүүнээс 3.0 см, дээр доороос 2.0 см зайтай, ARIALfont-оор үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай single, нийт 2нүүр байна. Монгол хураангуй нь 350-400 үгэндбагтаасан байна. Нэр, гарчиг үсгийн тоонд орохгүй.
  3. Илтгэлийн хураангуйн бүтэц: Монгол ба англи (ижил бүтэцтэй байна)
  • Илтгэлийн хураангуйн нэр. ТОМ ҮСГЭЭР БИЧНЭ.
  • Илтгэгчийн нэр, хаяг. Жишээ нь: Ж.Болд1, М.Гэрэл2 гэх мэт 1ХӨСҮТ 2Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг гм
  • Үндэслэл
  • Судалгааны зорилго
  • Судалгааны материал, арга зүй
  • Судалгааны үр дүн (хүснэгт болон зураг оруулахгүй)
  • Дүгнэлт
  • Түлхүүр үг

Жич:

  1. Илтгэл нь урьд өмнө нь хэлэлцүүлэгдэж байгаагүй, ёс зүй зөрчөөгүй байна
  2. Илтгэлийг 2017 оны 11 сарын 28-ны 17:00 цагаас өмнө Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар явуулна уу.
  3. Зааврын дагуу бичигдээгүй, хугацаанаас хоцорсон илтгэлийг хүлээн авахгүйг анхаарна уу.
  4. Илтгэлтэй холбоотой асуудлыг В.Наранцэцэг - 88114838 дугаараас ажлын цагаар лавлана уу.

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он