picma.ru | 1joomla.ru
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 24 сар эмчилдэг байсан бол одоо 9 сар эмчлэх боломжтой болсон PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Enkhbaatar   
2017 оны 12-р сарын 05, Мягмар гариг, 15:46

ХӨСҮТ: 24 сар эмчилдэг байсан ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГ 9 сар эмчлэх боломжтой болсон Arslan.mn

ХӨСҮТ-өөс зохион байгуулж байгаа Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн богино хугацааны эмчилгээний эмнэлзүйн ур чадварыг сайжруулах сэдэвт сургалт 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ.Сургалтанд ХӨСҮТ-ийн эмчилгээ хариуцсан дэд захирал М.Тунсаг, тус төвийн Сүрьеэ тандалт судалгааны албан дарга Д.Энхмандах, Эмзүйн албаны дарга Б.Баярцэцэг, их эмч П.Янжиндулам, сүрьеэгийн тандалт судалгааны албаны эм хариуцсан мэргэжилтэн Р.Дорждэрэм болон ХӨСҮТ-ийн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн эмч нар, судалгааны багийнхан, АШУҮИС-ийн Уушигний эмгэг судлалын танхимын багш нар оролцож, лекц уншиж байна.

Тус сургалтанд олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтөнг эмчилдэг 10 аймаг, 9 дүүрэг, СЭМҮТ, хорих ангийн нийт 30 гаруй эмч нар сургалтанд хамрагдаж байна.Сургалтын үр дүнд аймаг, дүүргийн эмч нар өмнө хоёр жилийн хугацаагаар олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчилдэг байсан бол өвчтөнг тодорхой шалгуур үзүүлэлтээр ялгаж богино хугацааны буюу 6-9 сарын эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой болох аж.Сургалт нь 3 өдөр үргэлжлэх ба эхний хоёр өдөр эмч нарт онолын мэдлэг, мэдээлэл олгох бөгөөд 3 дахь өдөр эмнэлзүйн дадлага ажил буюу практик ажил зохион байгуулагдах аж.

ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны эм хариуцсан мэргэжилтэн Р.Дорждэрэм хэлэхдээ, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг хийх хугацаа олон улсад 24 сар байсан.Энэ хугацаа бол урт зардал ихтэй, өвчтөнд чирэгдэлтэй байна гэж үзэн 2012 оноос эхлэн дэлхийн Этиоп, Өмнөд африк, Вьетнам, Монгол улс зэрэг 4 оронд сүрьеэгийн хамгийн сүүлд гарсан шинэ эмийн туршилт судалгааг хийсэн. Энэ эм нь сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа шинээр хийгдсэн. Эмийн эмнэлзүй судалгааны үр дүнд ДЭМБ-аас эмчилгээний хугацаа 24 сар байсныг богиносгох боломж байна гэж үзээд богино хугацааны горим буюу 9 сараар эмчлэх боломжтой болсон.Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчтөн эдгэрэх магадлал 50 хувьтай байсан бол богино хугацааны эмчилгээнд шилжснээр 80 хувь болж байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Монгол улсад жил ирэх тусам олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол буурахгүй байгаа учир энэ эмчилгээ рүү шилжих шаардлагатай байна гэлээ.

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он