picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 1-р сарын 12, Баасан гариг, 12:48

Тендерийн урилга

Огноо : 2018 оны 01-р сарын 12

Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 201812002

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос тус төвд 2018 онд Хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000  /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардлагатай
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт ТШӨХ-ийн 21.1-д заасан үнийн дүнтэй тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут-д нээнэ.

  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
  • Монгол улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

/ХӨСҮТ-ийн захиргааны байрны 2 давхарт эдийн засагчийн өрөө /

Утас: 455688, 99992294, 99187801  Факс: 976-458699

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он