picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 1-р сарын 29, Даваа гариг, 10:00

Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөний эмчилгээний асуудал шийдвэрлэх алсын зайн зөвөлгөөнийг эхний 11 аймагтай амжилттай зохион байгууллаа.

Үндэсний түвшний эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөний асуудал хэлэлцэх эмч нарын зөвлөгөөний багийн гишүүд, бусад төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 01 сарын 26-ны өдөр Архангай, Орхон, Булган, Дорнод, Хэнтий, Төв, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр аймгуудтай алсын зайн зөвөлгөөнийг зохион байгууллаа.

ЭМСайдын 2017 оны А/306 тоот тушаалд заагдсан аймгийн түвшинд хэрэгжүүлэх эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөний эмчилгээний асуудал хэлэлцэх зөвлөгөөний багийн үйл ажиллагааг жигдрүүлэх,анхаарах асуудлыг хэлэлцсэн бөгөөд  11 аймгийн  нэгдсэн эмнэлгийн дарга, чанарын менежер, сүрьеэгийн эмч мэргэжилтэн нар нийт 80 гаруй  хүн оролцлоо. Уг зөвлөгөөнийг 2018-02-02-нд үлдсэн 10 аймагтай зохион байгуулна.

 

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он