picma.ru | 1joomla.ru

Мал, амьтнаас хүнд дамжих халдварт өвчин

Дэлхийд мал амьтнаас хүнд халдварладаг 212 өвчин бүртгэгдсэн байна. Манайулсын тухайд бруцеллёз, АЦХаХ, цусан суулга, хулгана тахал, ям, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварууд, бэтэгтэх, цагаан хорхойтох зэрэг 30 шахам өвчин бүртгэгдсэн байдаг. Манай улс бруцеллёзын өвчлөл ихтэй оронд багтдаг бөгөөд энэ өвчний  60 гаруй хувь нь мал төллөх үед халдвар авдаг. Тус улсад 2007 онд  хачигт энцефалитын халдвар дэгдэлт боллоо.Тарваган тахал, боом өвчний байгалийн голомт идэвхтэйхэвээр байна.Энэ он гарсаар Улиастай хотод 10 гаруй хүн галзуу чононд ноцуулсан болон Хөвсгөл аймагт галзуу чоно хүн барьж идсэн тохиолдол гарав. Ийлдэс судлалын шинжилгээгээр цусандаа лейшманиоз, хорт сийвэндэх, лептоспириоз, листериоз, хачигт эрлихоз, ку халуурал, хумхаа  зэрэг өвчний эсрэг бие  илэрсэн иргэд цөөнгүй байна. Туул, Хэрлэн зэрэг гол мөрний шугуйд хумхаагийн паразит  дамжуулах анофелес төрлийн 2 зүйл шумуул тодорхойлогдсон байна.

Шинэ ба сэргэн тархаж байгаа халдварын 80% нь мал, амьтнаас хүнд дамжих халдвар байна.

Дэлхийн дулааралтай холбогдож халуун орны өвчлөл гарах магадлал ихэслээ. Жишээ нь: шар чичрэг, хумхаа өвчин

Монгол  дахь  хүний  бруцеллёзын  өвчлөл дэлхийн нийтийн анхаарал татаж байна. 2008 оны байдлаар хүний бруцеллёзын өвчлөл 100000 хүн амд 15 тохиолдол байна.

Хот суурин газрын ахуйн хортон шавьжийн төрөл зүйл нэмэгдэж, тоо толгой олширч,  хүн амд нөлөөлөх хор  холбогдол ихсэх / жоом, ялаа, шумуул/ хандлагатай байна.

 Шувууны томуугаас сэргийлэх ажил хурц тавигдаж байна. Туул, Хэрлэн зэрэг гол мөрний шугуйд хумхаагийн шимэгч  дамжуулах  2 зүйл шумуул тодорхойлогдсон байдаг. Дэлхийн дулааралтай холбогдож халуун орны зарим өвчлөл (шар чичрэг, хумхаа ) гарах магадлал ихэслээ.

Хот суурин газрын ахуйн хортон шавьжийн төрөл зүйл нэмэгдэж,  хүн амд нөлөөлөх хор  холбогдол ихсэх ( жоом, ялаа, шумуул) хандлагатай байна. Шинэ ба сэргэн тархаж байгаа халдварын 80 гаруй хувь нь мал, амьтнаас хүнд дамжих халдварт өвчин юм.

1 Тарваган тахал
2 Галзуу өвчин
3 Бруцеллёз
4 Боом
 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он