picma.ru | 1joomla.ru
Мэдээ мэдээлэл
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 21, Ням гариг, 13:58

Хоолны хордлогын мэдээлэл 

2017 оны 05-р сарын 20-нд Хөвсгөлд үйлдвэрлэсэн шошготой лаазалсан загас идээд халуурсан, бөөлжсөн, гүйлгэсэн, толгой өвдсөн гэсэн шинж тэмдэгтэй 2 ам бүлийн 8 хүн халдвартын эмнэлэгт  үзүүлэн хоолны хордлого оноштойгоор хэвтэн эмчилгээнд орсон байна. Тандалт судалгаагаар Баянхонгор аймгийн Боловсрол Соёлын газрын  29 хүн 2017 оны 05.14-ны өдөр Хөвсгөл аймгийн 2 суманд 3 хоног туршлага солилцож явахдаа аймгийн төвийн Далай ээж хүнсний захаас лаазалсан загас худалдаж авсан. Буцах замдаа зарим хүмүүс нь  Эрдэнэт болон УБ хотод амьдардаг хамаатан садан хүүхдүүддээ загаснаасаа өгсөн, түүнийг идсэн нийт 19 хүн УБ хотод 8, Эрдэнэтэд 4, Баянхонгорт 7 хүн хоолны хордлогот халдварын шинж тэмдэгтэй,  тус тусын эмнэлэгт эмчлэгдэж байна.

МХЕГ, ХӨСҮТ аймгуудын ЭМГ, МХГ-тай хамтран ажиллаж, Хөвсгөл аймгийн МХЕГ-т мэдээлсний дагуу хяналт хийхэд Хөвсгөлийн цагаан загас гэж хувиараа гэртээ савалсан өөр загасыг аймагт ирж худалдаалсан байна.

Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна. Хүмүүсийн биеийн байдал сайжирч байна.

 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 18, Пүрэв гариг, 16:48

2017 оны 05 сарын 18-20 өдрүүдэд “Вирүст хепатит, Сүрьеэ, ДОХ/БЗДХ –ын халдварын эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, хяналт, тандалт, бүртгэл, мэдээллийг сайжруулах” сургалт зохион байгуулагдаж байна.

Аймаг, дүүргийн халдварт, доторын эмчилгээний 55 эмч, халдвар судлагч 40 эмчийг “Халдварт өвчний тусламж, үйлчилгээний заавар стандартыг хэрэгжүүлэх, вирүст хепатит, сүрьеэ, ДОХ/БЗДХ –ын халдварын эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, хяналт, тандалт, бүртгэл, мэдээллийг сайжруулах” сургалтыг 2017 оны 05 сарын 18-20 өдрүүдэд Халдвар Өвчин Судлалын Үндэсний Төв дээр зохион байгуулж байна. Тус сургалтыг ДЭМБ-н санхүүжилтээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. 

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 18, Пүрэв гариг, 12:20

Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг хийж эхэллээ

Монгол улс 2002 оны 9 дүгээр сард дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн үнэлгээг хийснээс хойш дахин үнэлгээ хийгдээгүй байна. Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын боловсруулсан аргачлалын дагуу 2017 оны 5 дугаар сард хийхээр төлөвлөсөн ба үнэлгээг үндэсний түвшин (ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар), аймаг дүүргийн түвшин (сонгогдсон 4 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүрэг), өрх сумийн түвшинд хийх юм. Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг ахлан, мэргэжил аргазүйн зөвөлгөө өгч ажиллахаар ДЭМБ-ын зөвлөх Эрик Лаурэнт, дархлаажуулалтын  санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэхээр ДЭМБ-ын зөвлөх Давид Сулабэридз, Хуан Хао Хиан нар 5 дугаар сарын 18-ы өдрөөс үндэсний түвшинг буюу ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын үйл ажиллагааг үнэлэж Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг эхлүүллээ.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 11:38

 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 4-р сарын 25, Мягмар гариг, 10:22

"Хепатитийн вирусын халдварын тандалт, лаборатори, өвчтөний хяналтын тогтолцооны уялдаа холбоог хангах нь" 3 өдрийн сургалт эхэллээ.

ЭМЯ, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв хамтрантус сургалтыг зохион байгуулаж байна.ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс 11 мэргэжилтэн хүрэлцэн ирж Автрали, АНУ-ын туршлагуудыг хуваалцаж, мөн илрүүлэг, оношлогоо, эмчилгээний талаарх сургалтыгявуулж байна.

Сургалтад ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, АШУҮИС болон сум орон нутаг, дүүргүүдийн төлөөлөл, хувийн хэвшлийн эмнэлэг лабораториуд, ТББ, эм ханган нийлүүлэх байгууллагууды эмч, төлөөлөгч нар мөн оролцож байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 23, Пүрэв гариг, 18:52

ХӨСҮТ газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны дадлага, сургуулилалтад амжилттай оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 339, 340, 67 дугаар тогтоолуудын дагуу 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 16.00 цагт зарлан мэдээлэх дохионы дагуу нэгдсэн дадлага сургууль амжилттай зохион байгуулсан байна. Зарлан мэдээлэх дохио дуугарахад нийт албад, тасаг, нэгжийн бүх ажилчид 1 минут хүлээн “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсон өөрийгөө хамгаалан гарч, цугларах талбайд ирсэн байна. Дээрх үйл ажиллагаанд БЗД-ийн Онцгой комиссоос хяналт тавин ажилласан. 

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 21, Мягмар гариг, 14:24

Сүрьеэгийн чиглэлээр сүүлийн үед хийгдсэн томоохон арга хэмжээнүүд

“Монгол улс дахь сүрьеэгийн тархалтын анхны судалгаа”-ны тайланг хүлээлгэж өгөх арга хэмжээг Туушин зочид буудалд зохион байгуулж, ЭМЯ, ДЭМБ, ГС, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамарсан 70 гаруй эмч мэргэжилтэн оролцов. 

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 20, Даваа гариг, 11:07

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭНД БЭЛТГЭЖ БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн 58 дах удаагийн чуулганаас 2015 оны 5-р сард ОУЭМД-ийг баталж, 2007 оны 7-р сард хүчин төгөлдөр болсон билээ. ОУЭМД-ийн зорилго нь олон улсад халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээнд салбар хоорондын үр дүнтэй арга хэмжээшг шуурхай хэрэгжүүлэх, мэдээллийг цаг тухай бүрт нь дамжуулах үүссэн эрсдэл, үйл явдлыг хянгалтад авахад чиглэгдсэн байдаг. 2011 оноос ХӨСҮТ нь ОУЭМД-ийн үндэсний зохицуулагч байгууллага бөгөөд түүний захирал нь үндэсний зохицуулагчийн  үүргийг гүйцэтгэж ирсэн билээ.  ОУЭМД-ийн хүрээнд ДЭМБ-ын НДББ-ээс жил бүр зохион байгуулагддаг үндэсний зохицуулагчийн харилцаа холбоо, бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааны ''Кристал дасгал сургуулилтад'' 9 дэх жилдээ (2016 онд) амжилттай оролцсон байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 17, Баасан гариг, 17:29

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгууллагдсаны 96 жилийн ойн баяр "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан ХӨСҮТ-ийн эмэгтэйчүүд Эрүүл мэндийн энхийн манаанд зогсож буй эрэгтэй эмч, эмнэлгийн ажиллагсдаа хүлээн авч баяр хүргэсэн байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 13, Даваа гариг, 17:09

Япон улсын Халдварт өвчний үндэсний хүрээлэнгээс Нийгмийн эрүүл мэндийн сургалт явуулах сургагч багш бэлтгэхсургалтыг зохион байгууллаа

Монгол улсын ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлал сургалтын алба Япон улсын Халдварт өвчний үндэсний хүрээлэн(National Institute of Infectious Diseases, Japan)-тэй хамтран Нийгмийн эрүүл мэндийн сургалт явуулах сургагч багш бэлтгэхсургалтыг 2017 оны 3-р сарын 7-ноос 9-ны хооронд зохион байгууллаа. Япон улсын Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн судлаач, зөвлөх Маттью Гриффит болон тус хүрээлэнгийн дэргэдэх Талбарын тархвар судлал сургалт (ТТСС)-ын суралцагч Шинго Нишики нар Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн сайн сургагч багш бэлтгэхсургалтыг удирдан явууллаа. Сургалтанд Монголын ТТСС-ын суралцагч, төгсөгчдөөс гадна ДЭМБ, ЭМЯ-ны мэргэжилнүүд болон ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны мэргэжилтнүүд оролцлоо. 

Дэлгэрэнгүй...
 
Бусад мэдээллүүд...


Хуудас 44-с 1

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он