picma.ru | 1joomla.ru
Халдварт өвчний 7 хоногийн мэдээ
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 16, Мягмар гариг, 14:12

ДЭМБ-ЫН ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭНИЙ БАГИЙН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгаа талаар үнэлэх зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарсан үнэлгээний баг манай оронд 7 хоногийн хугацаатай ажиллаж байна. 
Өнөөдрөөс Блью Скай зочид буудалд “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний хурал” эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэх энэ хурлаар Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгаа талаар Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан 19 чиглэлийн асуудлыг 48 шалгуур үзүүлэлтээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын баг, Монголын үндэсний зохицуулах баг хамтран үнэлгээ хийх юм. Хамтарсан үнэлгээний хуралд ЭМЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, Зооноз судлалын үндэсний төв, Мал эмнэлэг, үржлийн газар гэх мэт салбар хоорондын байгууллагын төлөөлөл оролцож, байгууллага тус бүрийнхээ хариуцаж байгаа асуудлаар үнэлгээ дүгнэлтээ сонсгож хэлэлцүүлж байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 10-р сарын 20, Пүрэв гариг, 15:28

"ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ" ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран "Халдварт өвчний тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам" нэртэй олон улсын хурал эхэллээ.

Тус хуралд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ДЭМБ-ын НДБЭБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан захирал Марк Жекобс, Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У нар болон ОХУ, Япон, БНХАУ, Австрали улсын эрдэмтэд болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтнүүд оролцож, халдварт өвчний салбарын эрдэм шинжилгээний ажлууд, хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг танилцуулах юм.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 10-р сарын 04, Мягмар гариг, 15:21

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ.