picma.ru | 1joomla.ru
Эбола вируст халдварын мэдээлэл
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 09:17

Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар сургагч багш бэлтгэх сургалт боллоо

Улсын Онцгой Комиссын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тушаал, 2 дугаар албан даалгавар, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 45/25 дугаар зөвлөмжийн дагуу Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдаар ахлуулан байгуулсан.

Үүний дагуу Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой Комиссын ажлын хэсгийн ахлагч Н.Удвал Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2014.12.02/ “Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар сургагч багш бэлтгэх” сургалт Халдварт өвчин судлалын үндэсний төвд боллоо.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 24, Даваа гариг, 14:26

ДЭМБ: Эбола вируст халдварын мэдээлэл

2014.11.21

2014 оны 11-р сарын 18-ны байдлаар 9 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 15417 тохиолдол, 5508 (35.7%) нас баралт бүртгэгдсэн байна. Нийт өвчлөлийн тохиолдол, нас баралтыг бүртгэгдсэн улсаар харуулсан байдал:

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 20, Пүрэв гариг, 10:01

ДЭМБ: Эбола вируст халдварын мэдээлэл

2014-11-19

2014 оны 11-р сарын 16-ны байдлаар 9 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 15211 тохиолдол, 5469 (36%) нас баралт бүртгэгдсэн байна. Нийт өвчлөлийн тохиолдол, нас баралтыг бүртгэгдсэн улсаар харуулсан байдал:

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 20, Пүрэв гариг, 08:10

Гадаад мэдээ-Эбола вируст халдварын тухай Мали улсын мэдээ

 2014-11-17                                                                               

2014 оны 11-р сарын 16-ны байлдлаар Мали улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 6 тохиолдол (лабораториор батлагдсан 5 болзошгүй 1), 5 нас баралт бүртгэгдсэнийг Мали улсын ЭМЯ-наас  мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 

1.    2014 оны 11-р сарын 16-ны байлдлаар Мали улсын Бамако хотод 4 батлагдсан (2 эрүүл мэндийн ажилтан), 1 болзошгүй, 4 нас баралтыг мэдээлсэн ба мөн 2014 оны 11-р сарын 12-нд 70 настай эрэгтэй Эбола вируст халдварын тохиолдол Гвиней улсаас ирсэнийг мэдээлсэн байна. Нийт тохиолдлын 384 хавьтлаас 96 эрүүл мэндийн ажилтан байгааг илрүүлж, хавтлуудыг хяналтанд байлгаж байна.

2.    Мали улсын Каес хотод Эбола вируст халдварын өмнө мэдээлсэн 2 настай тохиолдлын хавьталуудыг 21 өдөр хяналтанд байлгах хугацаа дууссан бөгөөд 2014 оны 11-р сарын 16-ны байлдлаар дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй болно.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 17, Даваа гариг, 15:40

ДЭМБ: Эбола вируст халдварын мэдээлэл

2014 оны 11 дугаар сарын 14                                                                  

2014 оны 11-р сарын 11-ны байдлаар 9 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 14164 тохиолдол, 5209 (37%) нас баралт бүртгэгдсэн байна. Нийт өвчлөлийн тохиолдол, нас баралтыг бүртгэгдсэн улсаар харуулсан байдал:

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 9-с 4

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он