picma.ru | 1joomla.ru
Эбола вируст халдварын мэдээлэл
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 13, Пүрэв гариг, 13:51

ДЭМБ: Эбола вируст халдварын мэдээлэл

2014 оны 11-р сарын 12

2014 оны 11-р сарын 09-ны байдлаар 9 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 14164 тохиолдол, 5209 (37%) нас баралт бүртгэгдсэн байна. Нийт өвчлөлийн тохиолдол, нас баралтыг бүртгэгдсэн улсаар харуулсан байдал:

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 10, Даваа гариг, 12:31

ДЭМБ: Эбола вируст халдварын мэдээлэл

2014 оны 11-р сарын 07

2014 оны 11-р сарын 04-ны байдлаар 9 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 13334 тохиолдол, 5009 (37%) нас баралт бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 10, Даваа гариг, 11:44

БНХАУ-ын  Халдварт Өвчний Хяналтын Төвд Эвола вирусийн талаарх сургалтанд мэргэжилтэнүүд хамрагдаад ирлээ.

БНХАУ-ын  Халдварт Өвчний Хяналтын Төвд Эвола вирусийн талаарх сургалтанд ЭМЯ-ны гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Баярмаа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү, дэд захирал Г. Сүрэнханд нарын 5 эмчр, ОБЕГ, БХЯ, ЭМХТ-ийн Ө. Баяр, ЗӨСҮТ-ийн Б. Энхтуяа нар оролцов. Хятадын Халдварт Өвчний Хяналтын Төвийн ерөнхий захирлын орлогч Зижиан Фенг монголын оролцогсдыг хүлээн авч уулзаад Эбола вирусийн халдварын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг товч танилцуулав. Хятад улс Эбола вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, хилийн нэвтрэн орох цэгийн хяналтыг сайжруулах зэрэг олон асуудлыг цогцоор шийдвэрлэх талаар салбар дундын зөвлөлөөр хэлэлцэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.  Хятадын засгийн газраас Эбола вирусийн дэгдэлт гарч байгаа баруун Африкийн улсуудад олон талын тусламжийг үзүүлж байгаагийн дотор Либер, Серио Леон улсуудад 50-аас 100 ортой эмнэлэг нээж,  40 эмнэлгийн ажиллагсадыг 4 баг болгон 2-3 сарын хугацаагаар сэлгэн ажиллуулж байгаа бөгөөд тухайн газраас ирсэн эмнэлгийн ажиллагсдыг гэрт нь шууд явуулахгүйгээр тусгай газарт 21 хоног амрааж  бүгдэд нь гар утас өгч  утсаар хяналт тавьж өдөрт 2 удаа халуунаа тэмдэглэх, өөр шинж тэмдэг гарвал утсаар яаралтай мэдэгдэж хариу арга хэмжээг яаралтай авах зааварчилгаа гаргасан байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 07, Баасан гариг, 10:00

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У өнөөдөр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Дэлхий дахинд төдийгүй улс орон даяар Эбола вируст халдварын эсрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У өнөөдөр төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Түүнийг дагалдан ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон албаны бусад хүмүүс явсан юм. 

Төвийн Хүлээн авах тасаг нь 28 ажилтантай бөгөөд ажилтан бүрт хоёр ээлжийн халдвар хамгааллын хувцсыг бэлджээ. Мөн ариутгагч эмч, жолооч нарын бэлэн байдлын иж бүрдлийг бэлтгэсэн байлаа. 

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 06, Пүрэв гариг, 16:24

Энтеровирус-D68 халдварын тухай  мэдээ

2014-10-06

2014 оны 8-р сарын дундаас 10-р сарын 03-ны байдлаар АНУ-ын Өвчний тандалт сэргийлэлтийн төвөөс АНУ-ын 43 мужид нийт лабораториор батлагдсан 538 тохиолдол, 4 нас барсан хүний сорьцонд Энтеровирус-D68-ыг  илрүүлсэныг мэдээлж байна.

Мөн 2014 оны 10 дугаар сарын 02-ны байдлаар Канад улсад нийт лабораториор батлагдсан Энтеровирус-D68-ын 85 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн байна. Канад улсын Үндэсний Микробиологийн Лабораторид Энтеровирус-D68-ын сэжигтэй ирүүлсэн сорьцны 18%-д Энтеровирус-D68 эерэг гарсан байна.

Нэмэлт албан ёсны мэдээллийг дараах вэбсайтаас авч болно.

http://www.cdc.gov/non-polio-enterovirus/outbreaks/EV-d68-states.html

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 9-с 5

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он