picma.ru | 1joomla.ru
Эбола вируст халдварын мэдээлэл
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 06, Пүрэв гариг, 16:19

ДЭМБ: Эбола вируст халдварын мэдээлэл

2014 оны 11-р сарын 05

2014 оны 11-р сарын 02-ны байдлаар 9 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 13108 тохиолдол, 4867 (37%) нас баралт бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 05, Лхагва гариг, 13:50

“Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

“Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ДЭМБ-тай хамтран 2014 оныы 11 сарын 05-ны өдөр ЭМЯ-ны харъяа лавлагаа төв, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг нийт 30 байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын менежер, тархвар судлаач нийт 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Сургалтаар Эбола вируст халдварын Дэлхий дахины өнөөгийн байдал, Бодлогын баримт бичгүүд, Эмнэлзүй, Халдвар хяналт, Лабораторын удирдамж, Эрсдлийн үеийн харилцаа холбоо зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдлаа.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 11-р сарын 04, Мягмар гариг, 16:51

Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар цахим сургалтыг хийв.

Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар цахим сургалтыг 2014 оны 11-р сарын 3-нд  хийв.

  • Сургалтыг МХЕГ-аас зохион байгуулж 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, 13 хилийн боомтын байцаагч нар, мөн танхимын сургалтанд МХЕГ, Нийслэлийн МХГ-ын 60 байцаагч оролцлоо.
  • Сургалтанд ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга А.Амбасэлмаа, ЭШХТ-ийн эрхлэгч Ж.Нямсүрэн, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, Вирус судлалын лабораторийн эмч Г.Нямаа нар оролцож, Эбола вируст халдварын бэлэн байдал, тандалт хариу арга хэмжээ, оношилгоо, эмчилгээ, халдвар хяналт, лабораторийн шинжилгээнд сорьц авах, тээвэрлэх талаар хичээл заав.