picma.ru | 1joomla.ru
Эбола вируст халдварын мэдээлэл
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 10-р сарын 14, Мягмар гариг, 09:09

Иргэдэд зориулав.                                                                                                        

Эбола вируст халдвар, түүнээс сэрэмжлүүлэх зөвлөмж

Эбола вирус-жимсний сарьсан багваахай, сармагчин, шампанзе, горилла, ойн гөрөөс, үхэр зараа  зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин халдвардаг,цочмог хүнд явцтай,үхэлд хүргэх эрсдэлөндөртэй,халдварт өвчин юм.

Энэ өвчин 2013 оны 12-р сараас эхлэн Төв болон Баруун Африкийн орнууд, саяханаас АНУ, Испани зэрэг есөн улсад бүртгэгдэж, дэгдэлтийн түвшинд хүрч, олон улсад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгээд байна.

Халдвар дамжих зам:

Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд хүрэлцсэн нөхцөлд халдвар дамжина. Нас барагсдыгоршуулах үед эмгэнэж гашуудсан хүмүүсцогцос, шарилд хүрэлцэхэд халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 10-р сарын 03, Баасан гариг, 14:23

Эбола вируст халдварын талаарх мэдээлэл (2014. 9.16 өдрийн байдлаар)

Эбола вируст халдвар  бүртгэгдээд байгаа Гвиней, Либери ба Сьерра Леон, Нигери, Сенегал улсуудад нийт 5428 (магадгүй, батлагдсан, сэжигтэй) тохиолдол, 2670 нас баралт бүртгэгдснийг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 9-р сарын 10, Лхагва гариг, 14:25

ДЭМБ: Эбола вируст халдварын хариу арга хэмжээний замын зураглал

2014 оны 9-р сарын 8

Эбола вирусийн өргөн тархалттай, дамжих зам эрчимтэй улс орнууд: Гвиней, Либери ба Сьерра Леон; анхны тохиолдол болон бусад тохиолдол, дамжсан зам тусдаа улс: Нигери, Сенегал.

Хүснэгт 1. Эбола вируст халдварын өргөн тархалттай, дамжих зам эрчимтэй улс орнууд: Гвиней, Либери ба Сьерра Леон

2014 оны 9-р сарын 6-ний өдрийн байдлаар Гвиней, Либери ба Сьерра Леон улсын Эрүүл мэндийн яамнаас Эбола вируст халдварын нийт 4269 (магадгүй, батлагдсан, сэжигтэй) тохиолдол, 2288 нас баралт бүртгэгдснийг мэдээлсэн байна.

Улс

Тохиолдлын тодорхойлолт

Тохиолдол

Нас баралт

Нийт

21 өдөр

21 өдөр (%)

Нийт

21 өдөр

21 өдөр (%)

Гвиней

Батлагдсан

664

286

43

400

120

30

 

Магадгүй

151

18

12

151

35

230

 

Сэжигтэй

47

35

74

4

0

0

 

Бүгд

862

339

39

555

155

28

Либери

Батлагдсан

634

434

68

508

330

65

 

Магадгүй

969

525

54

420

218

52

 

Сэжигтэй

443

253

57

296

210

71

 

Бүгд

2046

1212

59

1224

758

62

Сьерро Леон

Батлагдсан

1234

484

39

461

148

32

 

Магадгүй

37

0

0

37

0

0

 

Сэжигтэй

90

49

54

11

6

55

 

Бүгд

1361

533

39

509

154

30

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 9-р сарын 10, Лхагва гариг, 14:20

Эбола вируст халдвар

2014-09-09

2014 оны 8-р сарын 31-ний өдрийн байдлаар доорх 6 оронд Эбола вируст халдварын нийт 3765 тохиолдол, 1880 нас баралт бүртгэгдснийг 9-р сарын 6-нд мэдээлсэн байна.

Хүснэгт 1. Баруун Африкийн улсуудаас мэдээлэгдсэн Эбола вируст халдварын тохиолдлууд

 

Батлагдсан

Магадгүй

Сэжигтэй

Нийт

Гвиней

       

Тохиолдол

579

150

42

771

Нас баралт

     

494

Либери

       

Тохиолдол

403

815

480

1698

Нас баралт

     

871

Сьерро Леон

       

Тохиолдол

1107

37

72

1216

Нас баралт

     

476

Нийт

       

Тохиолдол

2089

1002

594

3685

Нас баралт

     

1841

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 8-р сарын 21, Пүрэв гариг, 18:29

Баруун Африкт бүртгэгдэж буй Эбола вирусийн халдварын мэдээ

2014-08-21

Тархвар судлал болон тандалт

Гвиней, Либери, Нигер, Сьерра Леон улсууд 2014 оны 8 дугаар сарын 17-18-ны хооронд Эбола вирусийн халдварын нийт 221 шинэ тохиолдол, түүнчлэн 106 нас барсан тохиолдлын талаар мэдээлэв.

Эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ

ДЭМБ халдварт өртсөн улс орнууд, Африкт бизнес эрхэлдэг компаниуд, байгууллагууд, улс орны удирдагч нартай дээд түвшинд харилцаа холбоотой ажиллаж байна. Одоогийн байдлаар, зарим улс орнууд халдвар бүртгэгдэж буй улс орнууд дах үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Үүнд: агаарын болон тээврийн компаниуд хамаарна. Дээрх шийдвэрийн улмаас улс орнууд түлш, хоол хүнс болон үндсэн хэрэглээний барааны хангамж, нөөцөндөө санаа зовниж эхлээд байна. ДЭМБ хоол хүнс, шаардлагатай нөөцийг хангахаар НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа ба компаниудыг Эбола вирусийн халдвар дамжиж буй талаарх шинжлэх ухааны нотолгоонд суурилан шийдвэр гаргахыг уриалж байна. 

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 9-с 8

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он