picma.ru | 1joomla.ru
Мэдээ мэдээлэл
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 21, Ням гариг, 13:58

Хоолны хордлогын мэдээлэл 

2017 оны 05-р сарын 20-нд Хөвсгөлд үйлдвэрлэсэн шошготой лаазалсан загас идээд халуурсан, бөөлжсөн, гүйлгэсэн, толгой өвдсөн гэсэн шинж тэмдэгтэй 2 ам бүлийн 8 хүн халдвартын эмнэлэгт  үзүүлэн хоолны хордлого оноштойгоор хэвтэн эмчилгээнд орсон байна. Тандалт судалгаагаар Баянхонгор аймгийн Боловсрол Соёлын газрын  29 хүн 2017 оны 05.14-ны өдөр Хөвсгөл аймгийн 2 суманд 3 хоног туршлага солилцож явахдаа аймгийн төвийн Далай ээж хүнсний захаас лаазалсан загас худалдаж авсан. Буцах замдаа зарим хүмүүс нь  Эрдэнэт болон УБ хотод амьдардаг хамаатан садан хүүхдүүддээ загаснаасаа өгсөн, түүнийг идсэн нийт 19 хүн УБ хотод 8, Эрдэнэтэд 4, Баянхонгорт 7 хүн хоолны хордлогот халдварын шинж тэмдэгтэй,  тус тусын эмнэлэгт эмчлэгдэж байна.

МХЕГ, ХӨСҮТ аймгуудын ЭМГ, МХГ-тай хамтран ажиллаж, Хөвсгөл аймгийн МХЕГ-т мэдээлсний дагуу хяналт хийхэд Хөвсгөлийн цагаан загас гэж хувиараа гэртээ савалсан өөр загасыг аймагт ирж худалдаалсан байна.

Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна. Хүмүүсийн биеийн байдал сайжирч байна.

 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 18, Пүрэв гариг, 16:48

2017 оны 05 сарын 18-20 өдрүүдэд “Вирүст хепатит, Сүрьеэ, ДОХ/БЗДХ –ын халдварын эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, хяналт, тандалт, бүртгэл, мэдээллийг сайжруулах” сургалт зохион байгуулагдаж байна.

Аймаг, дүүргийн халдварт, доторын эмчилгээний 55 эмч, халдвар судлагч 40 эмчийг “Халдварт өвчний тусламж, үйлчилгээний заавар стандартыг хэрэгжүүлэх, вирүст хепатит, сүрьеэ, ДОХ/БЗДХ –ын халдварын эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, хяналт, тандалт, бүртгэл, мэдээллийг сайжруулах” сургалтыг 2017 оны 05 сарын 18-20 өдрүүдэд Халдвар Өвчин Судлалын Үндэсний Төв дээр зохион байгуулж байна. Тус сургалтыг ДЭМБ-н санхүүжилтээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. 

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 18, Пүрэв гариг, 12:20

Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг хийж эхэллээ

Монгол улс 2002 оны 9 дүгээр сард дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн үнэлгээг хийснээс хойш дахин үнэлгээ хийгдээгүй байна. Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын боловсруулсан аргачлалын дагуу 2017 оны 5 дугаар сард хийхээр төлөвлөсөн ба үнэлгээг үндэсний түвшин (ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар), аймаг дүүргийн түвшин (сонгогдсон 4 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүрэг), өрх сумийн түвшинд хийх юм. Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг ахлан, мэргэжил аргазүйн зөвөлгөө өгч ажиллахаар ДЭМБ-ын зөвлөх Эрик Лаурэнт, дархлаажуулалтын  санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэхээр ДЭМБ-ын зөвлөх Давид Сулабэридз, Хуан Хао Хиан нар 5 дугаар сарын 18-ы өдрөөс үндэсний түвшинг буюу ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын үйл ажиллагааг үнэлэж Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг эхлүүллээ.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 16, Мягмар гариг, 14:12

ДЭМБ-ЫН ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭНИЙ БАГИЙН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгаа талаар үнэлэх зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарсан үнэлгээний баг манай оронд 7 хоногийн хугацаатай ажиллаж байна. 
Өнөөдрөөс Блью Скай зочид буудалд “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний хурал” эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэх энэ хурлаар Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгаа талаар Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан 19 чиглэлийн асуудлыг 48 шалгуур үзүүлэлтээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын баг, Монголын үндэсний зохицуулах баг хамтран үнэлгээ хийх юм. Хамтарсан үнэлгээний хуралд ЭМЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, Зооноз судлалын үндэсний төв, Мал эмнэлэг, үржлийн газар гэх мэт салбар хоорондын байгууллагын төлөөлөл оролцож, байгууллага тус бүрийнхээ хариуцаж байгаа асуудлаар үнэлгээ дүгнэлтээ сонсгож хэлэлцүүлж байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 11:38

 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 4-р сарын 25, Мягмар гариг, 10:22

"Хепатитийн вирусын халдварын тандалт, лаборатори, өвчтөний хяналтын тогтолцооны уялдаа холбоог хангах нь" 3 өдрийн сургалт эхэллээ.

ЭМЯ, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв хамтрантус сургалтыг зохион байгуулаж байна.ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс 11 мэргэжилтэн хүрэлцэн ирж Автрали, АНУ-ын туршлагуудыг хуваалцаж, мөн илрүүлэг, оношлогоо, эмчилгээний талаарх сургалтыгявуулж байна.

Сургалтад ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, АШУҮИС болон сум орон нутаг, дүүргүүдийн төлөөлөл, хувийн хэвшлийн эмнэлэг лабораториуд, ТББ, эм ханган нийлүүлэх байгууллагууды эмч, төлөөлөгч нар мөн оролцож байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 23, Пүрэв гариг, 18:52

ХӨСҮТ газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны дадлага, сургуулилалтад амжилттай оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 339, 340, 67 дугаар тогтоолуудын дагуу 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 16.00 цагт зарлан мэдээлэх дохионы дагуу нэгдсэн дадлага сургууль амжилттай зохион байгуулсан байна. Зарлан мэдээлэх дохио дуугарахад нийт албад, тасаг, нэгжийн бүх ажилчид 1 минут хүлээн “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсон өөрийгөө хамгаалан гарч, цугларах талбайд ирсэн байна. Дээрх үйл ажиллагаанд БЗД-ийн Онцгой комиссоос хяналт тавин ажилласан. 

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 3-р сарын 21, Мягмар гариг, 14:24

Сүрьеэгийн чиглэлээр сүүлийн үед хийгдсэн томоохон арга хэмжээнүүд

“Монгол улс дахь сүрьеэгийн тархалтын анхны судалгаа”-ны тайланг хүлээлгэж өгөх арга хэмжээг Туушин зочид буудалд зохион байгуулж, ЭМЯ, ДЭМБ, ГС, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамарсан 70 гаруй эмч мэргэжилтэн оролцов. 

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 52-с 1

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он