picma.ru | 1joomla.ru
Мэдээ мэдээлэл
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 3-р сарын 01, Пүрэв гариг, 13:43

Пневмококкийн шалтгаант уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг Нийслэлийн бүх дүүрэгт нэвтрүүллээ.

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 2007 оноос эхлэн  уушгины хатгаа өвчний үүсгэгчийг тодорхойлох тандалтын суурь судалгаа хийж эхэлсэн.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, халдварт өвчинөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улс үндэсний хэмжээнд пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж, 2016 оны 6 дугаар сараас Улаанбаатар хотын сонгогдсон Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт, 2017 оны 7 дугаар сард Баянзүрх дүүрэгт амжилттай нэвтрүүлсэн.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 2-р сарын 19, Даваа гариг, 14:16

ДЭМБ-ийн ханган нийлүүлэлтийн зөвлөх Рон Вехренс 2018-01-29-с 2018-02-09-ний өдрүүдэд ХӨСҮТ-д ажиллалаа .

Ажиллах хугацаандаа ЭМЯ, ХӨСҮТ,ДЭМБ,Глобаль сангийн удирдлагууд болон  сүрьеэгийн эмийн менежмент хариуцсан багтай уулзаж цагийн үеийн тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Мөн ХӨСҮТ, МЭИК-ны эмийн агуулах,Төв аймаг, Баянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансерийн үйл ажиллагаа эмийн захиалга, эм хадгалах өрөөтэй газар дээр нь танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

 

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 2-р сарын 14, Лхагва гариг, 11:07

ХӨСҮТ-ийн СТСА-наас ‘‘СҮРЬЕЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН, ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ, ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛ’’сэдэвт сүрьеэгийн эмч нарын улирлын уулзалтыг 2017 оны 2 сарын 13-ны 10-13 цагийн хооронд ХӨСҮТ-ийн хурлын танхимд зохион байгууллаа.Уулзалтанд ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг, халдварт өвчний тандалт судалгаа эрхэлсэн  дэд захирал Б.Цацралт-Од,СТСА-ны дарга, эмч, сүрьеэгийн клиникийн чанарын менежер Д.Сүрэнхорлоо, тасгийн эрхлэгч нар, дүүргүүдийн ЭМТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, сүрьеэгийн зохицуулагч эмч, мэргэжилтэн зэрэг нийт 37 хүн оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 2-р сарын 13, Мягмар гариг, 15:58

Дорноговь аймгийн төв, Замын Үүд сумын хүсэлтээр сүрьеэгийн чиглэлээр уулзалт, сургалтуудыг зохион байгуулаад ирлээ. 

Дорноговь аймгийн ЭМГ-аас дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг угтаж “Сүрьеэгийн тархалтыг бууруулья” сэдэвт 2 сарын аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан G-xpert-ийн аппарат суурилуулах, эмч эмнэлгийн ажилчдын сургалт, албан байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчдад идэвхтэй илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг ойлгуулах нөлөөллийн уулзалтыг хамтран зохион байгуулах хүсэлтийг ХӨСҮТ-д тавьсны дагуу Сүрьеэгийн Тандалт Судалгааны Албаны дарга Д.Энхмандахаар ахлуулсан баг 2018 оны 2-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд тус аймгийн Сайншанд болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. 

Тус аймагт ажиллах үедээ аймгийн НЭ, Замын-Үүд сумын НЭ-ийн 55 гаруй эмч мэргэжилтнүүдэд сүрьеэгийн чиглэлээр сургалт зохион байгуулж, СТСА-ны хяналтын эмч П. Янжиндулам “Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт”, СТСА-ны дарга Д. Энхмандах “Сүрьеэ өвчний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторийн эмч Э. Баасансүрэн “Сүрьеэгийн илрүүлэлт, G xpert-ийн хэрэглээ”, СТСА-ны тархвар судлаач Б. Нямдулам “Сүрьеэгийн халдвар хяналт”сэдвүүдээр тус тус хичээл зааж, мэдээлэл хийсэн. Мөн аймгийн телевизд сүрьеэ өвчний байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага өгсөн.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 2-р сарын 13, Мягмар гариг, 11:23

ХӨСҮТ нь ХДХВ/ДОХ-той үйлчлүүлэгчид хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх тасагтай боллоо.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд ХДХВ/ДОХ-той үйлчлүүлэгчдийн өвдөлт, шаналгаат шинжүүдийг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх тасгийн нээлт өнөөдөр боллоо.

Глобал санд төсөл бичсэнээр амжилттай болж 103 сая төгрөгийн тусламжаар уг тасгийг тохижуулжээ.

Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Тэргэнцэр, зүрхний аппарат, хүчил төрөгч, сахиурын ор, өрөө тус бүрдээ ариун цэврийн өрөөтэй, хамгийн сүүлийн үеийн агаар цэвэршүүлэгчийг суурилуулсан, зөвхөн ХДХВ/ ДОХ-той хүмүүс үзүүлж, эмчлүүлэх боломжтойгоор онцлогтой байна.

Мөн Глобал сангийн тусламжаар АШУҮИС-д дөрвөн эмч, дөрвөн сувилагч мэргэжлээ дээшлүүлж тухайн тасагт ажиллахаар бэлтгэгджээ. Эмнэлгийн зүгээс өвчтөнд ретровирүсийн эсрэг эмчилгээг түлхүү хийх аж. Монгол Улсад анх 1992 онд ХДХВ-ийн халдвар илэрч байсан бол өмнөх оны эцэст 250 тохиолдол бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 2-р сарын 07, Лхагва гариг, 13:25

Хүүхдийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулах нь үр дүнтэй байна.

Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ судалгааны 2017 оны тайлангийн хурал 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Контенинтал зочид буудалд боллоо.

ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, Австралийн Мельбурнийн их сургуультай хамтран Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ судалгааг 2015 оноос эхлэн хийж байгаа билээ. Судалгаанд пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакциныг үе шаттай нэвтрүүлж байгаа Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв, нийслэлийн Баянзүрх, Сү

хбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгүүдүүдээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийг хамруулж, тэднээс асуумж авах, хамар залгиурын арчдас авах, цээжний рентген зураг авах, цусанд шинжилгээ хийх замаар эмнэлзүйн нарийн шинжилгээ хийснээр уушигны хатгалгаа өвчнийг үүсгэж байгаа пневмококкийн халдварын талаар нарийвчилсан мэдээлэлтэй болох юм.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 2-р сарын 07, Лхагва гариг, 13:19

Хоолны хордлогодт халдварын тандалт, дэгдэлтийн хариу арга хэмжээний сургагч багш бэлтгэх сургалт боллоо.

ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын санхүүжилтэээр ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, НЭМГ-тай хамтран Хоол хүнсээр дамжих халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Нийслэлийн төвийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэдэсний халдвар хариуцсан халдвар судлагч, эмч нар мөн дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар оролцож байна.

Сургалтад оролцож байгаа халдвар судлаач эмч нар, улсын байцаагчид нь харьяа дүүрэгтээ хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт гарсан үед хариуцан ажиллах, мөн энэ сургалтыг дүүргийн хүүхдийн байгууллагын эмч нар, өрхийн эмч нар сургах үүрэгтэй.

Дэлгэрэнгүй...
 
ЖУРМЫН ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Enkhbaatar   
2018 оны 2-р сарын 07, Лхагва гариг, 13:08

alt

Олон улсын эрүүл мэндийн дүрэм, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх Ази номхон далайн бүсийн стратеги, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдлыг хангахадчиглэгдсэн бусад үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг хянаж-шинжлэх, үр дүн, үр нөлөөг үнэлэх зорилгоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний журмыг боловсруулж, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдээс санал авах уулзалтыг 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 57-с 2

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он