picma.ru | 1joomla.ru
Мэдээ мэдээлэл
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 9-р сарын 05, Даваа гариг, 09:03

Монгол Улсад хүн амын 72.7 хувь нь шаардлага хангаагүй жорлон ашиглаж байна.

Үүнээс гэр хорооллын нийт өрхийн  94,8 хувь нь стандартын шаардлага бүрэн хангаагүй энгийн нүхэн жорлон болон бохир усны цооногтой ба хоногт 583,2 мянган литр шингэн хаягдал ялгаруулдаг болох нь тогтоогдсон байна. Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. 

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 7-р сарын 28, Пүрэв гариг, 14:55

“Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр 

“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд боллоо.

Тус хуралд ЭМЯ-ны мэрэгжилтэн М.Оюунчимэг, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Су-Нюунт-У, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, НЭМХ-ийн хэлтсийн дарга Ж.Энхзул нарын албаны хүмүүс оролцож дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий  захирал, доктор, дэд профессор Д.Нямхүү хэлсэн үгэндээ: Вирүст хепатит өвчин нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг бөгөөд уг өвчний тархалт нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж,  эрүүл мэндийннэн тулгамдсан асуудал болсоор байгааг  харгалзан 2010 оны 5-р сард хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Чуулга уулзалтаар, жил бүрийн 7-р сарын 28-ны өдрийг Хепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 7-р сарын 26, Мягмар гариг, 13:02

Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр

Вирүст хепатитийн халдвар нь дэлхий дахины эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд элэгний үрэвсэл, хатуурал, элэгний өмөн үүсч хөгжихөд хүргэдэг голлох хүчин зүйлийн нэг юм. ДЭМБ-ын тооцоолсоноор 2 тэрбумаас илүү хүн хепатитийн В вирүс (ХВВ)-ийн халдвар авсан бөгөөд 240сая хүн ХВВ-ийн, 130 -170 сая хүн хепатитийн С вирүс (ХСВ)-ийн халдвартай хүн манай дэлхий дээр амьдарч байна. Жилдээ 780 000 – 1 000 000 гаруй хүн ХВВ-ийн, 350000 – 500000 гаруй хүн хепатитийн С вирүсийн шалтгаант элэгний өвчлөлөөр нас бардаг.1,2 

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 7-р сарын 14, Пүрэв гариг, 19:43

Үер усны үед халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут багийн нутаг дэвсгэр, Баянлиг сумын нутаг, Өвөрхангай аймагт үргэлжлэн бороо орсоны улмаас голын усны түвшин нэмэгдэж үер болсон тухай мэдээлэл мэргэжлийн байгууллагуудаас ирж байна.

Үер усны гамшиг нь улс орны нийгэм, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд үер усны гамшгийн үед амь насаа алдахаас гадна, гэр  хорооллын жорлон, бохир усны цооног хальж, өтгөн шингэн ялгадас, бохир  хог хаядлаар газрын хөрс, унд ахуйн ус, гудамж талбай бохирдсны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вируст  гепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 7-р сарын 14, Пүрэв гариг, 19:42

ХӨСҮТөвийн удирдлагууд АСЕМ-ийн чуулганы үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа. 

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 14-ний өдөр ХӨСҮТөвийн ерөнхий захирал Д.Нямхүү, Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Я.Буянжаргал, Чанарын албаны дарга М.Оюунгэрэл нар АСЕМ-ийн чуулганы үеийн бэлэн байдалтай танилцаж, зарим зөвлөгөөг өгч ажиллалаа. Мөн Баян-Өлгийн аймгийн ЭМГ-ын дарга Айгул, Нэгдсэн эмнэлгийн дарга Бейссен нартай холбогдож, үерийн дараах халдварт өвчний дэгдэлт гарахаас сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажилласан.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 7-р сарын 14, Пүрэв гариг, 14:05

Монгол наадам 2016 - Эрүүл мэнд, спортын яам, эмнэлэгийн удирдлагууд

 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 7-р сарын 08, Баасан гариг, 10:51

Улаан-Үдийн Иволген дацангийн хамба Дамба Аюушиев ХӨСҮТ-ийн хамт олныг хүлээн авч уулзав.

Улаан-Үдийн Иволген дацангийн хамба Дамба Аюушиев нь ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй уулзсан мөн манай хамт олны төлөөлөлтэй уулзсан нь бидэнд олдохгүй маш их том аз завшаан юм.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 7-р сарын 07, Пүрэв гариг, 12:24

ХАЧИГТ ХАЗУУЛАХААС СЭРГИЙЛЦГЭЭЕ!

        Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тоон мэдээнээс харахад, 2016 оны эхний 5 сарын байдлаар, хачигт риккетсиоз, хачигт боррелиоз өвчин өмнөх оны мөн үеэс 10000 хүн амд 0.1-0.2 промилиэр ихэссэн байна. ХӨСҮТ-ийн сүүлийн үеийн мэдээнээс авч үзвэл, энэ онд хачиганд хазуулсан гэх 190 гаруй хүн хандсанаас 39 (20.5%)нь эмнэл зүй , лабораторийн шинжилгээгээр хачигт халдвар гэдэг нь батлагдсан байна.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 54-с 6

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он