picma.ru | 1joomla.ru
Мэдээ мэдээлэл
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 11-р сарын 08, Мягмар гариг, 20:43

Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшингийн судалгааны нээлт боллоо

Монгол улс 1973 онд улаанбурханы эсрэг сэргийлэх тарилгыг дархлаажуулалтад нэвтрүүлж нэг тунгаар хүүхдийг дархлаажуулж байсан бол 1989 оноос 2 тунгаар дархлаажуулдаг болсон. 2009 оноос улаанбурхан-гахай хавдар-улаануудын эсрэг гурван цэнт хавсарсан вакциныг нэвтрүүлсэн. Монгол улсын заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу хүүхдийг 9 ба 24 сартайд нь улаанбурхан-гахай хавдар-улаанууд өвчний эсрэг сэргийлэх тарилгын хоёр тунгаар дархлаажуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 10-р сарын 27, Пүрэв гариг, 10:45

ХӨСҮТ, НҮБ-н Хүүхдийн сан хамтран Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, Улаанбурхан өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах талаар уулззалт зохион байгуулж байна. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази номхон далайн бүсийн захирал Kunihiko Chris Hirabayashi болон НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн В.Сүрэнчимэг нартай ХӨСҮТ-ийн дэд захирал Я.Буянжаргал болон Дархлаажуулалтын албаны мэргэжилтнүүд уулзалт хийж байна. Уулзалтаар Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, Улаанбурхан өвчний дэгдэлтйн үеийн хариу арга хэмжээ болон цаашид хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 10-р сарын 20, Пүрэв гариг, 15:28

"ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ" ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран "Халдварт өвчний тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам" нэртэй олон улсын хурал эхэллээ.

Тус хуралд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ДЭМБ-ын НДБЭБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан захирал Марк Жекобс, Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У нар болон ОХУ, Япон, БНХАУ, Австрали улсын эрдэмтэд болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтнүүд оролцож, халдварт өвчний салбарын эрдэм шинжилгээний ажлууд, хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг танилцуулах юм.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 10-р сарын 17, Даваа гариг, 19:48

Монгол улсад вирүст хепатитаас сэргийлэх хянах, тусламж үйлчилгээг сайжруулах талаарх уузалт, хэлэлцүүлэгийг  2016.10.17 өдөр ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын нэгж дээр зохион байгуулагдлаа.

ДЭМБ-н НДББ-ийн Халдварт өвчний газрын захирал Марк Жекобс, ДЭМБ-н Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Ж.Нарантуяа, ХӨСҮТ-н дэд захирал Я.Буянжаргал , “Fire ”ТББ-н хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн н.Мөнхнасан, Омбол ХХК болон ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнүүд оролцсон байна.

Хэлэлцүүлэгт

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 10-р сарын 17, Даваа гариг, 18:18

ХӨСҮТ  Нарантуул олон улсын худалдааны төвийн худалдаа эрхлэгчид, үйлчлүүлэгчдэд тусламж, үйлчилгээ үзүүллээ

“Монгол Улсын Засгийн газрын 100 хоног” ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн нээлттэй хаалганы өдрийг 2016 оны 10-р сарын 14-ний өдрийг амжилттай зохион байгуллаа.

Нээлттэй өдөрлөгөөр халдвартын эмчийн үзлэг, цээжний зураг,  эхо, чих хамар хоолой, мэдрэлийн эмчийн үзлэг, цусны даралт хэмжих, цусанд сахар тодорхойлох үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн байна. Мөн 15 төрлийн сургалт сурталчилгааны материал тарааж, бэлгэвч тараагдсан байна.

Дээрх өдөрлөгт хамрагдаж амжаагүй иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулах зорилгоор Нарантуул ОУХТ-ийн худалдаа эрхлэгч болон үйлчлүүлэгчдэд сүрьеэ, БЗДХ/ДОХ, элэгний В, С вирүс илрүүлэх шинжилгээ авч, зөвөлгөөг үнэ төлбөргүй хийж үйлчилгээ үзүүлсэн байна. Сүрьеэгийн явуулын рентген машин ажлласан бөгөөд 118 хүний цээжний зураг, 5 хүнийг сүрьеэ өвчнөөр сэжиглэж цэрний шинжилгээ авсан. БЗДХ, ХДХВ, элэгний В, С вирүс илрүүлэх шинжилгээнд 98 хүнийг хамруулсан байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 10-р сарын 14, Баасан гариг, 22:04

ХӨСҮТ-ийн нээлттэй хаалганы өдрийг амжилттай зохион байгууллаа.