"ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт бүртгийн хүн амын тоог тооцоолох судалгаа"-ны ажлыг гүйцэтгэх үндсэн судлаач сонгон шалгаруулж авна. |
Манай Улсад сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, стратегийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын бодлого, чиглэлтэй уялдуулан 1994 онд “ДОТС стратеги” хэмээх сүрьеэтэй тэмцэх загварыг, 2006 онд “ДОТС стратеги”-ийг “Stop TB” стратеги болгон өргөжүүлж, 2016 оноос эхлэн “End TB” стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээг 2008 болон 2013 онуудад хийсэн бөгөөд түүнээс хойш үндэсний хэмжээний үнэлгээг зохион байгуулаагүй байна.