ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

ХӨСҮТ-ИЙН ДОХ, БЗДХ-ЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНД

2024-2026 ОНД ХЭРЭГЖИХ ДОХ-ЫН ТӨСЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨГЧИЙН  АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

     ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба нь 2024-2026 онд хэрэгжих ДОХ-ын  хөтөлбөрийн хүрээнд  шуурхай утас болон цахимд зөвөлгөө өгөгчийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна.  

Байгууллага, тасаг нэгж: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба

Ажлын байрны нэр: Шуурхай утас болон цахимд зөвөлгөө өгөгч

Орон тоо:1

Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх 

 

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:

  • ХӨСҮТ-ийн ДОХ,БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны даргын шууд удирдлаган дор ажиллаж, ЭМЯ, ССМ, Глобал сангийн хөтөлбөр зохицуулах нэгж, бусад салбар хүлээн авагч болон холбогдох байгууллага, ТББ-уудтай хамтран ажиллах;
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-ын зөвлөгөө өгөх утас (Call Pro шууд утас 72779090) болон УЛААН ТУУЗ фэйсбүүк хуудсаар иргэдэд мэдээллийг тогтмол хүргэх
  • Үйлчлүүлэгчдэд ХДХВ/ДОХ, БЗДХ-ын талаар үнэн зөв зөвлөгөө, мэдээллээр хангах
  • Шуурхай утас, сошиал сувгаар зөвлөгөө, мэдээлэл авч буй үйлчлүүлэгчийн тоог тогтмол мэдээлэх, тайлагнах
  • Үйлчлүүлэгчдийн асуултад дүн шинжилгээ хийж нийт хүн ам болон эрсдэлт бүлгийн хүн амд зориулсан сурталчилгааны материалыг боловсруулах
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаарх мэдээлэл, зөвлөгөөг нийт хүн ам болон эрсдэлт бүлгийнхэнд шуурхай утас, цахим хуудсаар сурталчилах

  Ажлын байрны шаардлага:

-       Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;

-       Эрүүл мэндийн салбарт 5-оос доошгүй жил ажилласан туршлагатай,  ХДХВ, БЗДХ-ын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх

-       Эрсдэлт бүлгийн хүн амтай ажиллаж байсан бол давуу тал болно

-       Зөвөлгөө өгөх ур чадвартай

-       Багаар болон бие даан ажиллах, харилцааны ур чадвартай

-       Ажлын ачаалал даах

-       Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн

Байгуулагын хаяг: УБ хот, БЗД 14-р хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн хүний нөөцийн алба

Холбогдох ажилтан, утас, имайл:

ХӨСҮТ, Захиргааны байр 2 давхарт 204 тоот

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Материал хүлээн авах хугацаа: 2024.03.29-2024.04.12 -ны өдрийг хүртэл

Бүрдүүлэх материал:

  • Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)
  • Зөвөлгөө өгөх ур чадварыг нотлох баримт
  • Өмнөх 2 ажил олгогчийн тодорхойлсон захиа
  • Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх 

Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.