Хламидын халдвар

Хламидын халдвар гэж юу бэ? 

Шээс бэлгийн замын халдварт өвчин

Халдвар дамжих зам

  • Бэлгийн замаар дамжин халдварлана. Хламидийн халдвар нярайд төрөх замаар дамжина.

Нууц хугацаа 10-15 хоног

Илрэх шинж тэмдэг

Хламидийн халдвар эрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй хэлбэрээр явагдах ба эмэгтэйчүүдэд илрэх шинж тэмдэг нь заг хүйтний халдварын үед илрэх шинжүүдтэй төстэй байдаг.

  • Хламидийн халдварын үед эрэгтэйчүүдэд шээсний сүв орчим ирвэгнэх загатнах, шээхэд хорсох зовиур илэрч, шээсний сувгаас бага хэмжээний салсархаг ялгадас гарна.
  • Эмэгтэйчүүдэд доош юм гарах, загатнах, ойр ойрхон савирч шээх, бэлгийн хавьтлын үед өвдөх ба умайн хүзүүний салст улайж хавагнаж, их биш хэмжээний салсархаг идээрхэг ялгадас гарна. 

Нярайн хламидийн халдвар

  • Хламидийн халдвартай эхээс төрсөн нярайд төрсний дараа нярайн нүдний салстын үрэвсэл, нярайн уушигны хатгаа үүснэ.

Хламидийн халдварын хүндрэлүүд

  • Хламидийн халдвар нь эмэгтэйчүүдэд аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл үүсгэж, хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт, умайн гадуурх жирэмслэлт болон үргүйдэлд хүргэж болно.
  • Эрэгтэйчүүдэд түрүү булчирхай болон төмсөгний дайврын үрэвсэл үүсгэж улмаар үргүйдэлд хүргэнэ.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Заг хүйтний болон хламидийн халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтанд орж, эмчилгээг гүйцэд хийлгэх
  • Бэлгийн хавьтагчийг эрт эмчлэх
  • Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч байнга зөв хэрэглэж занших
  • Нярайн халдвараас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдэд хяналтанд эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.