Нээлттэй сонгон шалгаруулалтад иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага урьж байна.

 Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  • Сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй;
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллаагүй байх;
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
  • Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн гэр бүл, найз нөхөд, нэгдмэл сонирхолтой этгээд нь хяналт хэрэгжүүлэх байгууллагад ажилладаггүй байх;
  • хяналт хэрэгжүүлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээд биш байх.
  • Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч нь төрийн хяналт шалгалт хийх эрхгүй байх бөгөөд хяналтыг хэрэгжүүлэхдээ тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргах болон байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

 

Эдгээр шаардлага хангасан иргэн, иргэдийн бүлэг, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллах хүсэлт хүргүүлж байна.

 

Та бүхэн хамтран ажиллах хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 17 цагаас өмнө БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-н захиргаа 204 тоот, эсвэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  цахим хаягаар ирүүлнэ үү.