Дархлаажуулалтын хэлбэр
1. Заавал хийх дархлаажуулалт: ”заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг хэлнэ.
- Нөхөн хийх дархлаажуулалт: ”нөхөн дархлаажуулалт” гэж заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;
- Нэмэлтээр хийх дархлаажуулалт: ”нэмэлт дархлаажуулалт” гэж хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;
2. Сайн дурын дархлаажуулалт: ”сайн дурын дархлаажуулалт” гэж иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;
3. Тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт: ”тархвар судлалын заалт” гэж халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлийг;
Эх сурвалж: Дархлаажуулалтын тухай хууль 2000 он 3-р зүйл.
Товлолын дархлаажуулалтын тухай
“Дархлаажуулалтын үндэсний товлол" гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг хэлнэ.