ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

ХӨСҮТ-ИЙН ДОХ, БЗДХ-ЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНД

2024-2026 ОНД ХЭРЭГЖИХ ДОХ-ЫН ТӨСӨЛД ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

Монгол улс нь 2003 оноос эхлэн ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн санхүүжилтээр ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын ээлжит төсөл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд ХӨСҮТ нь төслийн салбар хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба нь тус хөтөлбөрийн мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

Байгууллага, тасаг нэгж: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба

Ажлын байрны нэр: Хөтөлбөрийн мэргэжилтэн

Орон тоо:1

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:

-       ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны даргын шууд удирдлаган дор ажиллаж, ЭМЯ, ССM, Глобаль сангийн хөтөлбөр зохицуулах нэгж, бусад салбар хүлээн авагч болон холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

-       ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны даргын өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

-       “ХДХВ, ДОХ, БЗДХ-ын үндэсний хөтөлбөр”, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө”, “Үндэсний хэмжээнд ХДХВ, БЗДХ-ын хариу арга хэмжээний өргөтгөсөн төлөвлөгөө” гэх мэт  бодлогын бичиг баримт, хууль, журам хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

-       ДОХ-ын төслийг  олон улсын болон орон нутгийн бусад хөтөлбөр, төслүүдтэй уялдуулан ажиллах;

Салбар хүлээн авагч байгууллагуудын үйл ажиллагааны улирал, жилийн тайлан, санхүүгийн хүсэлтийг хүлээн авах, хөтлөх;

-       Үндэсний ХДХВ, ДОХ, БЗДХ-ын хариу арга хэмжээтэй холбоотой бодлогын баримт бичиг боловсруулах, судалгаа, үнэлгээ хийхэд оролцох;

-       Төслийг хэрэгжүүлэхэд өдөр тутмын захиргааны болон үйл ажиллагааны явцыг зохион байгуулах, санхүүгийн хүсэлт, шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь бэлтгэх;

Төслийн үйл ажиллагаатай холбоотой бичиг, баримтын бүрдүүлэлтийг дүрэм, журмын дагуу бэлтгэх, эмх цэгцийг хариуцах;

Үйл ажиллагааны явц, үр дүнг улирал, хагас жил, жилийн тайланд нэгтгэж, тайлан гаргах;

-       Төслийн үйл ажиллагааны үр дүнд дүгнэлт өгч,  үр дүнтэй байдалд хяналт тавьж, илүү үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал өгөх;

-       Мэдээлэл, тайлан, шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь бэлтгэж, ХӨСҮТ, ЭМЯ, CCM болон бусад холбогдох талуудтай хуваалцах;

-       Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, эрсдэлийг тодорхойлох

  Ажлын байрны шаардлага:

-       Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;

-       Эрүүл мэндийн салбарт 7-оос доошгүй жил ажилласан туршлагатай,  ХДХВ, БЗДХ, халдварт өвчний чиглэлээр олон улсын төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно;

-       Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

-       Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай;

-       Ачааллыг төлөвлөж, зохицуулж, зохион байгуулж, тэргүүлэн ажиллах чадвартай;

-       Монгол, Англи хэл дээр бичиг баримт боловсруулах, ашиглах чадвартай, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

-     Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн;

-       Харилцааны ур чадвартай;

-       Илтгэх ур чадвартай байх.

 Байгуулагын хаяг: УБ хот, БЗД 14-р хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн хүний нөөцийн алба

Холбогдох ажилтан, утас, имэйл:

ХӨСҮТ, Захиргааны байр 2 давхарт 204 тоот

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Материал хүлээн авах хугацаа: 2024.03.29-2024.04.12 -ны өдрийг хүртэл

Бүрдүүлэх материал:

  • Боловсролындипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)
  • Өмнөх 2 ажил олгогчийн тодорхойлсон захиа
  • Англи хэлний мэдлэгийг нотлох баримт
  • Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх

Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.