Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх зөвлөмж

(Барилгын компани, ажилчдад зориулав)

Барилгын компанид:

  • Ажилчдын биеийн халууныг үзэх

  • Хувцас солих өрөөтэй байх

  • Гараа угаах нөхцлийг бүрдүүлэх

  • Спиртэн суурьтай гар ариутгагчийг ариун цэврийн өрөө, хоолны газарт байршуулах

  • Ажилчдыг ээлжээр, цөөн тоогоор хооллох

  • Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах

  • Ажлын байр, хоолны газар, ажилчдын автобус, багаж төхөөрөмжийг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх

  • 1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих

  • Ажлын ачааллыг зохицуулах

  • Бие засах газрыг тогтмол халдваргүйжүүлж цэвэрлэх

  • Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг ил байршуулах

Ажилчдад:

  • Амны хаалт зүүх

  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх

  • Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч авч явах

  • Хүн хоорондын зай барих (хоол идэх, уулзах зэрэг бүх үед)

  • Ажлын бээлий хэрэглэх

  • Хэрэглэсэн амны хаалт, бээлийг ил задгай хаяхгүй байх

  • Хувийн хамгаалах хэрэгслээ бусадтай солихгүй байх

  • Агаар сэлгэлт байнга хийх

  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух

  • Тамхи, ус, хоол ундаа хувааж хэрэглэхгүй байх

  • Сайн унтаж амрах