Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн санг сайжруулж, шинэчлэн хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулах
Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих төслийн хүрээнд Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим санг сайжруулж, шинэчлэн боловсруулах ажлын зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хувь хүн болон хуулийн этгээд нь дараах үүргийг гүйцэтгэнэ:
- Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хөтөлбөр зохицуулах нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, эрсдэлт бүлгийн хүн амтай ажилладаг ТББ-ууд, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба болон Mэдээлэл технологи албатай нягт хамтран ажиллах
- Одоогийн Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн давуу болон сул талууд, цаашдын хөгжүүлэлт, сайжруулалт хийх боломжуудын талаар нарийвчилсан үнэлгээг хийнэ
- Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн шинэчлэлтэнд зориулсан программ хангамжийн шаардлагыг тодорхойлсон техникийн үзүүлэлтийн бичиг баримтыг боловсруулах
- Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн боловсруулах, хөгжүүлэх явцад зөвлөх үйлчилгээг үзүүлэх замаар сонгогдсон байгууллагатай нягт хамтран ажиллах
- ХДХВ,ДОХ-той үйлчлүүлэгчийн боломжит мэдээллийг эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим сантай холбох, нэгдсэн мэдээллийн хаалттай сан бий болгон хөгжүүлэхэд зөвлөн чиглүүлэх
Хувь хүн болон хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
- НЭМ-ийн магистраас дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно
- БЗДХ,ХДХВ,ДОХ-ын тусламж үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй, эрсдэлт бүлгийн хүн амтай ажиллаж байсан туршлагатай, тэдний бэлгийн зан үйлийн талаар тодорхой мэдлэгтэй бол давуу тал болно
- БЗДХ,ХДХВ,ДОХ-ын судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажилд оролцож байсан бол давуу тал болно.
- Мэдээлэл технологийн чиглэлээр мэдлэгтэй байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал:
- Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
- Өөрийн товч намтар, танилцуулга
- Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар
Хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 22-27-ны өдрийн 16:00 цаг хүртэл
Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.