ХӨСҮТ болон дүүргийн сүрьеэгийн эмч, ажилчдад ЭМНЭЛГИЙН ХУВЦАС, ХЭРЭГСЭЛ хандивлалаа

 

Arslan.mn
БНСУ-д төвтэй Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь Бусаны Олон улсын хамтын ажиллагааны сантай хамтран ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба болон Нийслэлийн төвийн 6 дүүргийн сүрьеэгийн диспансерын эмч ажилтнуудад  халат,  хантааз болон  эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан  C, D амин дэмийн багцыг хандивлах арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тухайлбал, эмч нарт зориулсан эмнэлгийн өдөр тутмын халат 150 ширхэг,  хүйтэн сэрүүний улиралд өмсөх хантааз 150 ширхэг, ковид-19, сүрьеэгийн халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан  C, D амин дэмийн багц 30 хайрцагийг тус тус хүлээлгэн өглөө.

Arslan.mn

Уг арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, дэд захирал Ж.Байгалмаа, СТСА-ны дарга Э.Оюунчимэг, Нийслэлийн төвийн 6 дүүргийн сүрьеэгийн диспансерын зохицуулагч эмч нар оролцохын зэрэгцээ Бусаны Олон улсын хамтын ажиллагааны сангийн Монгол дахь сайн дурын элч төлөөлөгчдөөс ШУТИС-ийн профессор Т.Ууганбаяр, Монголын анагаахын эмэгтэйчүүдийн холбооны үүсгэн байгуулагч, “Мэнд” компанийн зөвлөх эмч Д.Гэрэлмаа, Монголын сайхан бүсгүй, “Энхрий-эрдэнэ” сангийн үүсгэн байгуулагч, Олон улсын аудитын компанийн аудитор Э.Энхриймаа болон Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дах төлөөлөгчийн газрын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн удирдлагуудын зүгээс цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын  хувцас хэрэгсэл, амин дэм хандивлаж байгаа БНСУ-ын Бусаны олон улсын хамтын ажиллагааны сан болон түүний Монгол улс дахь сайн дурын элч төлөөлөгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Arslan.mn

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг нь 2016 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах,  сүрьеэд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын дунд идэвхтэй илрүүлэлт хийх, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, лабораторийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. 

2020 оноос СҮСН нь КОЙКА олон улсын байгууллагатай хамтарсан санхүүжилтээр “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны дунд үеэс сүрьеэгийн далд халдварыг оношлох зорилгоор цусанд интерферон-гамма тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ болон дүүргүүдэд нэвтрүүлэхээр ажиллаж байна.  

Бусаны олон улсын хамтын ажиллагааны сан нь 2017 оноос хойш Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр сайн дурын үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж ирсэн байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn