Глобаль сангийн дэмжлэгтэй “Монгол улсын ХДХВ/ДОХ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх /Diagnostic network optimization (DNO) үнэлгээний ажлын хүрээнд үндэсний зохицуулагч сонгон шалгаруулалтанд урьж байна.

  ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд Улаанбаатар хот болон  сонгогдсон аймаг, зарим нэгж байгууллагуудад хийгдэх “Монгол улсын ДОХ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх /Diagnostic network optimization (DNO)” үнэлгээний ажлын үндэсний зохицуулагчийн сонгон шалгаруулалтанд урьж байна.

Судалгааны зорилго:

               Сүрьеэ болон ХДХВ-ын оношилгооны сүлжээ, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, оновчтой байдлаар загварчлах.

Үнэлгээний зохицуулагчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Анагаах ухаан, Био-Анагаах, Эмнэлзүйн микробиологийн, нийгмийн эрүүл мэндийн, халдварт өвчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Монгол, Англи хэл дээр бичиг баримт боловсруулах, ашиглах чадвартай, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Үнэлгээний зохицуулагчийн хийж гүйцэтгэх ажил:

  1. Оролцогч талуудтай зөвлөлдөх замаар Оношилгооны сүлжээний оновчтой байдлын  хамрах хүрээ болон өгөгдлийн гол параметрүүдийг тодорхойлох.
  2. Сүрьеэгийн оношилгооны лабораториудын байршил, хүчин чадал ашиглалтын талаарх мэдээллийг үндэсний сүлжээгээр дамжуулан цуглуулах ажлыг зохион байгуулах.
  3. Сүрьеэг оношлох түрхцийн шинжилгээ, Xpert, эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээнийн  одоогийн (суурь) хэрэгцээг хамтран тооцоолох.
  4. ХДХВ-ийн халдварыг илрүүлэх шинжилгээнд одоогийн байдал, эрэлт хэрэгцээг хамтран тооцоолох.
  5. Одоо байгаа оношилгооны төхөөрөмжүүдийн лавлагааны загвар, туршилтын хүртээмжийн хүчин чадал, ашиглалтын  байдалд дүн шинжилгээ хийх.
  6. Үйлчилгээний газарзүйн хүртээмжийг судлах, боломжит хүчин чадлыг ашиглах, эрэлт хэрэгцээг турших гэх мэт олон төрлийн интерактив дүрслэлийг олон улсын зөвлөхүүдтэй хамтран бий болгох.
  7. Суурь зураглал, шинжилгээнд илэрсэн, үндэсний эрүүл мэндийн зорилтуудтай уялдуулан оновчлолын хувилбаруудыг ЭМЯ болон түншүүдтэй хамтран бүтээх.

Хугацаа: 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 2 сарын хугацаанд.

Бүрдүүлэх материал:

  • Үнэлгээний зохицуулагчаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
  • Товч намтар, танилцуулга
  • Мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар
  • Үндсэн шаардлагад нийцэж буйг тодорхойлох холбогдох бичиг баримт

Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15:00 цаг хүртэл

Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Жич: Дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг  доорх хаягаар авах боломжтой.

Хаяг:      Э.Уянга, СТСА-ны даргын үүргийг хавсран гүйцэтгэгч,  Утас: 99028437

               Б.Оюунбэлэг, ДОХ/БЗДХ-ын ТСА-ны тасгийн эрхлэгч, Утас:  95100151


Төлбөртэй тусламж үйлчилгээ

Санал гомдол