Дархлаажуулалтын алба

Зорилго: Тарилгатай халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, шинэ вакцин, шинэ технологийг нэвтрүүлэн дэлхийн дархлаажуулалтын бодлого, чиглэлтэй уялдуулан дархлаажуулалтын ашиг тусыг хүн бүрт тэдний хаана төрсөн, хэн болох, хаана амьдардгийг үл харгалзан тэгш хүртээх

Зорилт: Монгол улсын хэмжээнд дархлаажуулах бэлдмэлээр тасралтгүй хангаж, дархлаажуулалтын хармалтыг тогтмол өндөр байлгах, тарилгатай халдварт өвчнийг тандан, тархалтыг хязгаарлан, зарим халдварт өвчнийг устгах замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад оршино гэсэн зорилготойгоор улсын хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна.

Дархлаажуулалтын алба нь 12 их эмч, 2 бага эмч, 1 туслах ажилтантай, 2 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Тарилгатай халдварт өвчний тандалт, мониторингийн тасаг
  • Вакцин менежмент, хангалтын тасаг

Тарилгатай халдварт өвчний тандалт, мониторингийн тасгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Улсын хэмжээнд тарилгатай халдварт өвчний тандалт, шинэ вакциныг нэвтрүүлэхийн өмнөх болон дараах тандалт, дэмжлэгт хяналт
  • Дархлаажуулалтын хамралт, цахим бүртгэл, мэдээлэл,
  • Сургалт сурталчилгааг зохион байгуулдаг

Вакцины менежмент, хангалтын тасгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Улсын хэмжээний вакцин, биобэлдмэл, дагалдах хэрэгсэлийн захиалга, түгээлт, зарцуулалт, хадгалалт, тээвэрлэлтийн үеийн хяналт
  • Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн хангалт, засвар үйлчилгээ
  • Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэх иргэдийг вакцинжуулах
  • Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт, аюулгүй дархлаажуулалт гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

Аймаг, сум, дүүрэг, төрөх эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 550 нэгжээр дархлаажуулалтын үйлчилгээг хүн амд үзүүлж байна.