Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэвшилтэт техник, технологийг олон нийтэд таниулах үзэсгэлэнд оролцлоо.
ХӨСҮТ нь 2019 оны 10 сарын 04-06 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдсан Эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй дэвшилтэд техник технологийн үзэсгэлэнд оролцлоо.
Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг”-т Халдварт өвчин судлалын үндэсний төв
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” 2019.09.18 өдөр 07.00-16.00 цагийн хугацаанд Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Тус өдөрлөгт Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) 27 эмч, ажилчдын бүрэлдэхүүнтэй оролцож, доорх үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Үүнд:
- Гэдэсний халдвар, элэгний архаг халдвар, сүрьеэ, сүрьеэгийн мэс заслын чиглэлээр 319 иргэнд үзлэг, зөвлөгөөг өгсөн.
Та 2019 оны 8 сарын 26-ний өдөр Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирээрэй.
Төрийн далбаа, ХӨСҮТ-ийн туг мандуулах хүндэтгэлийн ёслол -Фото мэдээ
"Улаанбурхан, улаанууд өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ" сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.
Монгол улс улаанбурхан, улаанууд өвчний тахалт тархалтыг таслан зогсоох зорилтын хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Москва хотын Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтран ажилладаг. Хамтран ажиллах гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Улаанбурхан, улаануудын тандалт, оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалтыг Монгол улсад 7 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.