Эрсдэлийн харилцаа холбооны ажилтан ажлын байранд урьж байна /орон тоо 1/

Ажлын байрны нэр

  • Эрсдэлийн харилцаа холбооны ажилтан 

Байгууллага, тасаг нэгж

  • ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны алба 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, сургалтын чиглэлээр иргэд, олон нийтийн байгууллага, мэргэжлийн байгууллагад зориулсан мэдээ, мэдээллийг эх сурвалжтай бэлтгэн, цахим хуудас, нийгмийн сүлжээгээр түгээх
  • Эрсдлийн үеийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх,
  • Иргэд, олон нийт худал, эх сурвалж тодорхой бус мэдээлэл авахаас сэргийлж, түүнээс урьдчилан мэдээллийг мэргэжлийн эмч, мэргэжлийн байгууллагаас мэдээллийг цуглуулж, бэлтгэн, түгээж байх

Албан тушаалын ангилал

ТҮ

Орон тоо

1

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол

  • Сэтгүүл зүйн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх  

Ажлын туршлага

  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэл, түүний дотроо эрсдэлийн харилцаа холбооны  чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан бол давуу тал болох 

Ур чадвар

  • Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх 
  • Ёс зүйн өндөр хариуцлагатай байх 
  • Баримт бичиг боловсруулах 
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
  • Ажилдаа сэтгэл гарган, өөдрөг хандах хандлагатай
  • Бусадтай харилцах, бусдыг сонсох, харилцаа холбоо тогтоох  чадвартай байх 
  • Ажлын ачаалал даах

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн авах ажилтны утас, цахим шуудангийн хаяг

Хүний нөөцийн албаны дарга 

80288899, This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Материал хүлээн авах хугацаа

  • 2021.11.15-ний 12:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Сургууль төгссөн диплом, гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг