Судалгааны зорилт:  

  1. ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд гарсан санхүүжилтийг эх үүсвэр, хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгч шатлал тус бүрээр НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн боловсруулсан арга, аргачлалаар тооцох
  2. Санхүүжилтийн зарцуулалтын үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэлийн орц, ашиг хүртэгч хүн амыг тодорхойлох
  3. Төр, хувийн хэвшлийн болон хандивлагч, донор байгууллагын санхүүжилтийн зарцуулалтыг тооцох

Үнэлгээний баг, үндсэн судлаачид тавих шаардлага:

Үнэлгээний ажлыг гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалт хийнэ. Сонгон шалгаруулатад үнэлгээний багаар эсхүл судлаач дангаараа оролцож болно.

Баг: Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, үндэсний төв байна.

Үндсэн судлаач:

  • Санхүү, эдийн засаг, эпидемиологи, нийгмийн эрүүл мэнд, хөгжлийн хөтөлбөр/төслийн удирдлага болон бодлого боловсруулалтын чиглэлээр мэргэшсэн, эрдмийн доктор ба түүнээс дээш цолтой, тухайн чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • ХДХВ, ДОХ-ын чиглэлээр Монгол улсад хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээний талаар мэдлэгтэй
  • Санхүүгийн зарцуулалтын болон өртөг тооцох ажлыг хийж байсан туршлагатай
  • Тоо баримтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих чадвар эзэмшсэн
  • Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай , багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Олон улсын зөвлөхтэй хамтарч ажиллах
  • Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Хугацаа: 3 сар

Төсөлт ажлын төсөв: 12,000,000 төгрөг

Бүрдүүлэх материал:

  • Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
  • Товч намтар, танилцуулга
  • Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар
  • Хийж гүйцэтгэсэн судалгаа, үнэлгээний ажлын жагсаалт, хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт
  • Хэрвээ баг бүрдүүлэн оролцох бол гишүүдийн товч намтарыг хавсаргана.

Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл

Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Жич: Дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг  доорх хаягаар авах боломжтой.

Хаяг: Б.Оюунбэлэг, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны Тасгийн эрхлэгч,

Утас:  95100151

 

          


Онлайн сургалт

Үнийн санал

Санал гомдол