Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн санг сайжруулж, шинэчлэн хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулах

 

Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих төслийн хүрээнд Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим санг сайжруулж, шинэчлэн боловсруулах ажлын зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хувь хүн болон хуулийн этгээд нь дараах үүргийг гүйцэтгэнэ:

  • Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хөтөлбөр зохицуулах нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, эрсдэлт бүлгийн хүн амтай ажилладаг ТББ-ууд, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба болон Mэдээлэл технологи албатай нягт хамтран ажиллах
  • Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн шинэчлэлтэнд зориулсан программ хангамжийн шаардлагыг тодорхойлсон техникийн үзүүлэлтийн бичиг баримтыг боловсруулах
  • Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн боловсруулах, хөгжүүлэх явцад зөвлөх үйлчилгээг үзүүлэх замаар сонгогдсон байгууллагатай нягт хамтран ажиллах
  • ХДХВ,ДОХ-той үйлчлүүлэгчийн боломжит мэдээллийг эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим сантай холбох, нэгдсэн мэдээллийн хаалттай сан бий болгон хөгжүүлэхэд зөвлөн чиглүүлэх

Хувь хүн болон хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

  • НЭМ-ийн магистраас дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно
  • БЗДХ,ХДХВ,ДОХ-ын тусламж үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй, эрсдэлт бүлгийн хүн амтай ажиллаж байсан туршлагатай, тэдний бэлгийн зан үйлийн талаар тодорхой мэдлэгтэй бол давуу тал болно
  • БЗДХ,ХДХВ,ДОХ-ын судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажилд оролцож байсан бол давуу тал болно.
  • Мэдээлэл технологийн чиглэлээр мэдлэгтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
  • Өөрийн товч намтар, танилцуулга
  • Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар

Хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 6-15-ны өдрийн 16:00 цаг хүртэл

Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.


Онлайн сургалт

Үнийн санал

Санал гомдол