“Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн үнэлгээ”-ний зохицуулагч сонгон шалгаруулалтад урьж байна.

Манай Улсад сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, стратегийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын бодлого, чиглэлтэй уялдуулан 1994 онд “ДОТС стратеги” хэмээх сүрьеэтэй тэмцэх загварыг, 2006 онд “ДОТС стратеги”-ийг “Stop TB” стратеги болгон өргөжүүлж, 2016 оноос эхлэн “End TB” стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээг 2008 болон 2013 онуудад хийсэн бөгөөд түүнээс хойш үндэсний хэмжээний үнэлгээг зохион байгуулаагүй байна.

Үнэлгээний зохицуулагч нь дараах үүргийг гүйцэтгэнэ:

Үнэлгээний үндэсний зөвлөхийн удирдлагад ажиллана. Зохицуулагч нь дараах үүргийг тусгайлан хүлээх бөгөөд “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд тусгасан бусад ажлыг гүйцэтгэнэ.  

  1. Үнэлгээний үндэсний зөвлөхийн шууд удирдлага дор ажиллах;
  2. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны холбогдох эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах;
  3. Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулагчийн нэгжийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах;
  4. Үнэлгээний бэлтгэл болон талбарын ажлын явцад шаардлагатай санхүүжилтийн удирдамж, зардлын тооцоог боловсруулах, шийдвэрлүүлэх;
  5. Үнэлгээний бэлтгэл болон талбарын ажлын явцад гарсан санхүүжилтийн зарцуулалтын тайланг сар бүр гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх;
  6. Үйл ажиллагаатай холбоотой санхүү, нийгмийн даатгал, татварын тайлангуудыг сар бүр гаргах;
  7. Үнэлгээний бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай судалгаа, үнэлгээний тайлан, тандалтын өгөгдлийг холбогдох мэргэжилтнүүдээр гаргуулах, нэгтгэх;
  8. Үнэлгээний баг аймаг, дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллах бэлтгэл хангах;
  9. Шаардлагатай үед үнэлгээтэй холбоотой аман болон бичгийн орчуулга хийх;
  10. Олон улсын болон үндэсний мэргэжилтнүүдтэй цахим болон танхимын хурал, уулзалтыг зохион байгуулах;
  11. Үнэлгээний тайлан, зөвлөмжийг олон улсын болон үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран эцэслэн дуусгаж ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ болон бусад холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөх;

Тавигдах шаардлага:

  1. Эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн, тухайн чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  2. Төсөл/хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа санхүүжилтийн чиглэлээр ажилласан туршлагатай;
  3. Тоо баримтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих ур чадвар эзэмшсэн;
  4. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай;
  5. Компьютерын мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн,
  6. Ярианы болон бичгийн англи хэлний өндөр мэдлэг, ур чадвартай;
  7. Харилцааны өндөр соёлтой, цагийн  менежмент сайтай, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх;
  8. Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Дээрх шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах материалыг бүрдүүлэн дугтуйнд хийж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын нарийн бичигт ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  3. Англи хэлний мэдлэгийг тодорхойлсон баримт (IELTS/TOEFL-ийн оноо эсвэл англи хэлний хөтөлбөр, сургалтын сертификат)
  4. Их сургуулийн дипломын хуулбар (бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн зэрэг)

Ажиллах хугацаа: 2022 оны 08 сарын 01-ны өдрөөс 2022 оны 10 сарын 30-ны хооронд. Нийт 3 сар

Материал хүлээн авах хугацаа: 2022.04.20-2022.05.20; 17:30 цаг

Хаяг:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Нам Ян Жүгийн гудамж, ХӨСҮТ-ийн цогцолбор, 1 байр /захиргааны байр/-ны 2 давхарт, захирлын туслах/нарийн бичигт

Дугтуй дээрх тэмдэглэл: ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Үндэсний зохицуулагчийн сонгон шалгаруулалтад гэж бичсэн байна.

Холбогдох утас: 11-451186

Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.

Халдварт өвчин судлалын үндэсний төв

2022 оны 4 сарын 18-ны өдөр

 


Онлайн сургалт

Үнийн санал

Санал гомдол