“Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн үнэлгээ”-ний Үндэсний зөвлөх сонгон шалгаруулалтад урьж байна.

Манай Улсад сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, стратегийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын бодлого, чиглэлтэй уялдуулан 1994 онд “ДОТС стратеги” хэмээх сүрьеэтэй тэмцэх загварыг, 2006 онд “ДОТС стратеги”-ийг “Stop TB” стратеги болгон өргөжүүлж, 2016 оноос эхлэн “End TB” стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээг 2008 болон 2013 онуудад хийсэн бөгөөд түүнээс хойш үндэсний хэмжээний үнэлгээг зохион байгуулаагүй байна.

Үнэлгээний үндэсний зөвлөх нь дараах үүргийг гүйцэтгэнэ

Үндэсний зөвлөх нь ЭМЯ-ны дэргэдэх БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэгийн чиглэлээр хийх судалгаа, үнэлгээний ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийн удирдлагад ажиллана. Үндэсний зөвлөх нь дараах үүргийг тусгайлан хүлээх бөгөөд “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд тусгасан бусад ажлыг гүйцэтгэнэ.  

  1. Эрүүл мэндийн яамны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах
  2. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны холбогдох эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах
  3. ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах
  4. Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулагчийн нэгжийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах
  5. ДЭМБ болон олон улсын зөвлөх/ үндэсний мэргэжилтнүүдтэй хамтарч үнэлгээ хийх төлөвлөгөөг гаргах, үнэлгээний бэлтгэл ажлыг хангах
  6. Олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээний үзэл баримтлал, арга аргачлалыг хамтарч боловсруулах
  7. Үнэлгээний бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай судалгаа, үнэлгээний тайлан, тандалтын өгөгдлийг бэлтгэх
  8. Үнэлгээний талбарын ажлаар аймаг, дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллах
  9. Үнэлгээтэй холбоотой аман болон бичгийн орчуулга хийх
  10. Олон улсын болон үндэсний мэргэжилтнүүдтэй цахим болон танхимын хурал, уулзалтыг зохион байгуулах
  11. Үнэлгээний тайлан, зөвлөмжийг олон улсын болон үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран эцэслэн дуусгаж ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ болон бусад холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөх

Тавигдах шаардлага

  1. Эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, хөгжлийн хөтөлбөр/төслийн удирдлага болон бодлого боловсруулалтын чиглэлээр мэргэшсэн, эрдмийн/мэргэжлийн зэрэг, цолтой; тухайн чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  2. Сүрьеэгийн чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээний талаар мэдлэг, туршлагатай;
  3. Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, нэгтгэх, тайлан бичих ур чадвар эзэмшсэн;
  4. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай;
  5. Компьютерын мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн, ярианы болон бичгийн англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх;
  6. Харилцааны өндөр соёлтой, цагийн  менежмент сайтай, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх;
  7. Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Дээрх шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах материалыг бүрдүүлэн дугтуйнд хийж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын нарийн бичигт ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. Богино хугацааны зөвлөхөөр ажиллах өргөдөл
  2. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  3. Англи хэлний мэдлэгийг тодорхойлсон баримт (IELTS/TOEFL-ийн оноо эсвэл англи хэлний хөтөлбөр, сургалтын сертификат)
  4. Их сургуулийн дипломын хуулбар (бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн зэрэг)

Ажиллах хугацаа: 2022 оны 08 сарын 01-ны өдрөөс 2022 оны 11 сарын 30-ны хооронд. Нийт 4 сар

Материал хүлээн авах хугацаа: 2022.04.20-2022.05.20; 17:30 цаг

Хаяг:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Нам Ян Жүгийн гудамж, ХӨСҮТ-ийн цогцолбор, 1 байр /захиргааны байр/-ны 2 давхарт, захирлын туслах/нарийн бичигт

Дугтуй дээрх тэмдэглэл: ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Үндэсний зөвлөхийн сонгон шалгаруулалтад гэж бичсэн байна.

Холбогдох утас: 11-451186

Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.

Халдварт өвчин судлалын үндэсний төв

2022 оны 4 сарын 18-ны өдөр


Онлайн сургалт

Үнийн санал

Санал гомдол