"ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт бүртгийн хүн амын тоог тооцоолох судалгаа"-ны ажлыг гүйцэтгэх үндсэн судлаач сонгон шалгаруулж авна

Манай Улсад сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, стратегийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын бодлого, чиглэлтэй уялдуулан 1994 онд “ДОТС стратеги” хэмээх сүрьеэтэй тэмцэх загварыг, 2006 онд “ДОТС стратеги”-ийг “Stop TB” стратеги болгон өргөжүүлж, 2016 оноос эхлэн “End TB” стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээг 2008 болон 2013 онуудад хийсэн бөгөөд түүнээс хойш үндэсний хэмжээний үнэлгээг зохион байгуулаагүй байна.

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Улаанбаатар хот болон зарим сонгогдсон аймгуудад хийгдэх “ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт бүлгийн хүн амын тоог тооцоолох судалгаа”-ны ажлыг хариуцан гүйцэтгэх үндсэн судлаачийн сонгон шалгаруулалтанд урьж байна.

Шалгаруулалтад хувь хүн болон хуулийн этгээд оролцоно.

Судалгааны зорилго:

ХДХВ, ДОХ, БЗДХ-ын өргөтгөсөн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, нөлөөлж байгаа хүчин зүйлийн үнэлгээ хийж зөвлөмж гаргах

Судалгааны баг, үндсэн судлаачид тавих ерөнхий шаардлага:

  • Сонгон шалгаруулатад судалгааны багаар эсхүл судлаач дангаараа оролцож болно.
  • Үндсэн судлаачийн ажлын хөлсний босго үнэ 9 сая төгрөг

Үндсэн судлаач:

  • Анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн доктор ба түүнээс дээш эрдмийн цолтой, нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн;
  • Үндэсний төв, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуульд 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны 2-оос доошгүй ажлыг удирдаж, судалгааны ажлын тайлан бичиж байсан туршлагатай;
  • Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Монгол, Англи хэл дээр бичиг баримт боловсруулах, ашиглах чадвартай, англи хэлний дунд болон ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Судлаачийн хийж гүйцэтгэх ажил:

ХДХВ, тэмбүүгийн халдварт өртөх эрсдэл өндөр бүлгийн хүн амын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн эрсдэлт зан үйлийг тодорхойлох болон эрсдэлт бүлгийн хүн амын тоо хэмжээг тооцоолох судалгааг хийнэ.

Үүнд:

  • Судалгааны аргачлалыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах
  • Судалгааны аргачлалыг ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авах
  • Судалгааны баг байгуулах, судалгааг ажлын төлөвлөгөөний дагуу зохион байгуулах
  • Судалгааны гүйцэтгэлд тогтмол хяналт хийх
  • Судалгааг хийх явцад тулгарсан бэрхшээлийг судалгааны багаар хэлэлцэх, удирдах зөвлөлд танилцуулах, шийдвэрлүүлэх
  • Судалгааны үр дүнг Удирдах зөвлөл, хамтрагч талуудын уулзалт болон Эрдмийн зөвлөл, ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороонд танилцуулах.
  • Судалгааны тайланг бичиж, хүлээлгэж өгөх

Хугацаа: 4 сар

Бүрдүүлэх материал:

  • Тухайн үндсэн судлаачаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
  • Товч намтар, танилцуулга
  • Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар
  • Үндсэн шаардлагад нийцэж буйг тодорхойлох холбогдох бичиг баримт
  • Хэрвээ баг бүрдүүлэн оролцох бол гишүүдийн товч намтарыг хавсаргана

Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 04 дугаар сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ны өдрийн 15:00 цаг хүртэл

Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Жич: Дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг  доорх хаягаар авах боломжтой.

Хаяг: Б.Оюунбэлэг, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны Тасгийн эрхлэгч,

Утас:  94100151