• Холбогдох тайлан, тооцоог тухай бүр гаргах, тайлагнах
  • Нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, эд зүйлсийн бүртгэл, ашиглалтад хяналт тавих
  • Байгууллага болон албаны хэмжээнд зохиогдож буй үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцох
  • Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулагчийн нэгжийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах
  • Ханган нийлүүлэлт хариуцсан гэрээт ажилтны ажлын байранд урьж байна. 

    Ханган нийлүүлэлт хариуцсан гэрээт ажилтан нь дараах үүргийг гүйцэтгэнэ

    Ханган нийлүүлэлт хариуцсан ажилтан нь дараах үүргийг тусгайлан хүлээх бөгөөд “Ажил гүйцэтгэх гэрээ” болон ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлыг гүйцэтгэнэ.  

      1. Тоног төхөөрөмж болон урвалж оношлуур, бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг хийх, гаалийн газраас очиж авах
      2. Ханган нийлүүлэлттэй холбоотой баримт бичгүүд боловсруулах
      3. Нэгжүүдийн тоног, төхөөрөмжийн ашиглалт, даатгал, эд хариуцагчид хяналт тавих
      4. Холбогдох тайлан, тооцоог тухай бүр гаргах, тайлагнах
      5. Нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, эд зүйлсийн бүртгэл, ашиглалтад хяналт тавих
      6. Байгууллага болон албаны хэмжээнд зохиогдож буй үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцох

    Тавигдах шаардлага

    • Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Тархвар судлаач, Хүний их эмч мэргэжилтэй,
    • Эрүүл мэндийн салбарт 3-с дээш жил ажилласан туршлагатай,
    • Бичиг баримт, тушаал шийдвэр боловсруулах туршлагатай байх,
    • Төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
    • Англи хэлний зохих мэдлэгтэй,
    • Өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай
    • Ажлын хариуцлага өндөртэй,
    • Идэвх санаачлагатай,
    • Багаар ажиллах чадвартай,
    • Ажлын ачаалал даах,
    • Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай байх.

    Дээрх шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах материалыг бүрдүүлэн дугтуйнд хийж ХӨСҮТ-ийн захиргааны байрны 2 давхарт Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

    Бүрдүүлэх материал:

    1. Гэрээт ажилтнаар ажиллах өргөдөл
    2. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
    3. Их сургуулийн дипломын хуулбар (бакалавр, магистрын болон мэргэжлийн зэрэг)

    Материал хүлээн авах хугацаа: 2022.05.30-2022.06.13; 16:00 цаг

    Хаяг:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Нам Ян Жүгийн гудамж, ХӨСҮТ-ийн цогцолбор, 1 байр /захиргааны байр/-ны 2 давхарт, Хүний нөөцийн албаны дарга Ж.Урантүлхүүр This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it., Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

    Дугтуй дээрх тэмдэглэл: ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Ханган нийлүүлэлт хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтад гэж бичсэн байна.

    Холбогдох утас: 80288899, 99190928

    Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.

     

     

    Халдварт өвчин судлалын үндэсний төв

    2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

     

    ы


    Онлайн сургалт

    Санал гомдол