ХӨСҮТ-ийн үе үеийн ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлье!
ХӨСҮТ-ийн үе үеийн ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлье!
“ОХУ нь түнш орнууд болон Монгол Улс дахь улаанбурхан, улаанууд өвчний халдвар судлалын хяналтыг сайжруулах нь” сэдэвт бүс нутгийн олон улсын онлайн бага хурал зохион байгуулагдлаа.
ХӨСҮТ нь ОХУ-ын Москвагийн Г.Н.Габричевского-ын нэрэмжит улаанбурхан, улаанууд өвчний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнтэй 2019 оноос хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Тайван, Монголын хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна.
Тайван, Монголын хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна. Уулзалтад ХӨСҮТ-ийн 31 эмч нар оролцлоо.
Уулзалтыг эхэнд ХӨСҮТ-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Д.Нямхүү,Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль, Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төвийн профессор Чай Юу Чу нар үг хэлсэн байна.
Рафаэл Интернэйшнл ТББ нь ХӨСҮТ-д хувийн хамгаалах хэрэгсэл хандивлалаа
"COVID -19 халдварын лабораторийн оношилгоо" сэдэвт 2 дахь ээлжний сургалт эхэллээ
ХӨСҮТ-ийн Лабораториуд дээр түшиглэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа “COVID -19 цартахлын лабораторийн оношилгоо” сэдэвт сургалтын 2 дахь ээлж өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн сургалтанд ЭХЭМҮТ, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь аймгууд, Замын Үүдийн эмнэлгийн лабораторийн мэргэжилтнүүд суралцаж байна. Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн захирал, Профессор Д.Нямхүү, ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Доктор Сергей Деордица нар үг хэлж цартахлын тэргүүн фронтод үүрэг гүйцэтгэж, илрүүлэг оношилгоог амжилттай хийж байгаа мэргэжилнүүддээ баяр хүргэж, амжилт хүслээ.
COVID -19 цартахлын лабораторийн оношилгоо сэдэвт сургалт болж байна
“COVID -19 цартахлын лабораторийн оношилгоо” сэдэвт сургалт ХӨСҮТ-ийн Лабораториуд дээр түшиглэн 2020 оны 8 сарын 31-ээс эхэллээ.
Эхний ээлжийн сургалтанд Ховд, Дорнод, Дархан уул, Орхон аймгийн лабораторийн эмч мэргэжилтнүүд хамрагаж байна. Өнөөдрийн сургалтанд Академич, АШУ-ы доктор, профессор П.Нямдаваа, АУ-ы доктор, профессор С.Цогтсайхан нар “COVID-2019 цартахалын үүсгэгч, эпидемиологи, эмнэлзүй”, “Халдварын эсрэг дархлаа, вирүсийн эсрэг дархлааны хариу урвал” зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншиж ярилцлага өрнүүллээ. Сургалтаар SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээнд сорьц авах техник, хадгалах, тээвэрлэх аргачлал, SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний үеийн халдвар хамгаалал, аюулгүй ажиллагааны дэглэмийн талаар гардан үйлдлийн дадлага сургуулилт хийгдэнэ.