ХӨСҮТ-н Шинэ коронавирус халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар "Шинэ коронавирус халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах" ажлын хэсгийн гишүүд  болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран ээлжит шуурхай хурал зохион байгуулав. Энэ ажлын хэсгийн хурлаар тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхэжсэнтэй холбоотой цагийн үеийн байдал, ДЭМБ-н түр удирдамжийн талаар болон төлөвлөлт, хариу арга хэмжээ, эрсдэлийн харилцаа холбооны багуудын хийж буй үйл ажиллагааг танилцууллаа.