Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх зөвлөмж (Жирэмсэн болон хөхүүл эхэд зориулав)
-
Коронавируст халдварын талаар үнэн зөв мэдээлэлтэй байх
-
Эмчийн хяналтад байх
-
Амны хаалт зүүх
-
Олон нийтийн газраар явахгүй байх
-
Хүнтэй 1-1.5 метрийн зайнаас харьцах
-
Тайван стрессгүй, ядрахгүй байх
-
Сайн унтаж амрах
-
Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
-
Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
-
Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
-
Гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх
-
Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа заавал угаах
-
Ханиаж найтаалгахдаа ариун цэврийн цаас хэрэглэх эсвэл тохой руу найтаах
-
Гэрээ 2 цаг тутам агааржуулах
Гэр бүлийн гишүүдэд:
-
Хөхүүл, жирэмсэн эмэгтэйн нөхөр, гэр бүлийн гишүүд анхаарал халамж байнга тавьж, шим тэжээлтэй хоол унд өгөх
-
Хүүхдийг үнсэхгүй байх
-
Хүүхдийн хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх
-
Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
-
Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх
-
Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угааж индүүдэх
-
Ариун цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх
-
Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах