Коронавируст халдвар (COVID-19)-ын зөвлөмж: Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж цэвэрлэх вэ?
-
Ахуйн хэрэглээний бээлий өмсөх
-
Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх
-
Дараа нь халдваргүйжүүлэх уусмалаар арчих
-
1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх
-
Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх
-
Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх
-
Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах
-
Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх
-
Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх
-
Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх
-
Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул дээрх зөвлөмжийг заавал баримтлаарай.