Ажлын байранд коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээний зөвлөмж
Нэг. Нийтлэг зүйл
-
Ажлын байранд коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол гарсан үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү зөвлөмжийг мөрдөнө.
-
Аж ахуйн нэгж, байгууллага бүр коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.
-
Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ -100, НЭМҮТ-119 шуурхай мэдээлнэ.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
-
“Сэжигтэй тохиолдол” гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ.
-
“Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой 1 метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.
-
“Тусгаарлах өрөө” гэж анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан өрөөг хэлнэ.
Гурав. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ
-
Байгууллагын удирдлага коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг томилсон байна.
-
Байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ -100, 80086829 дугаарын утсанд дуудлага өгнө.
-
Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэнэ.
-
Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилнэ.
-
Ойрын хавьтлыг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлана.
-
Сэжигтэй тохиолдлыг нөөц хаалгаар гаргана.